Д.Трамп Б.Нетаняхуг ятгаж, Израиль улс ХАМАС-гүй Палестин улс байгуулахыг зөвшөөрлөө

Zuv.mn
20 цаг 4 минутын өмнө

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху нар Газын зурваст энх тайван тогтоох асуудлаар тохиролцоонд хүрснээ зарлалаа. Хоёр удирдагч энэ талаараа хэвэлийн бага хурал хийж, ХАМАС бүлэглэлийг шинэ төлөвлөгөөг хүлээж авахыг уриалжээ.

Европын улс орнууд ар, араасаа Палестины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн нь Б.Нетаньяхугийн урьдын хатуу байр суурийг зөөллөж, улмаар Д.Трамп нөлөөлснөөр сая нэг буулт хийж, Газын зурваст шинэ улс байгуулагдах нөхцлийг бүрдүүлж байна.

Б.Нетаньяху, Д.Трампын тохирсон төлөвлөгөө нь,

-Цэргийн ажиллагааг нэн даруй зогсооно

-Талууд олзлогдсон болон барьцаалагдсан хүмүүсээ харилцан суллана.

Хамгийн чухал нь, гагцхүү удирдлагад нь ХАМАС бүлэглэл огт оролцохгүй байх болзолтойгоор Палестин улс байгуулагдах боломжийг нээлттэй үлдээж өгчээ.  

Ингэснээр, энхийн төлөвлөгөөнд маргаангүй ахиц гарч байна. Харин улс байгуулах тухайд, боломж нь ХАМАС бүлэглэл Палестины асуудалд оролцохгүй байх нь хэр боломжтой вэ, тэр хэмжээнд л тооцогдож байна.   




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.