Индонезийн Ява мужийн Сидоаржо хотод өчигдөр “Аль Хозини” хэмээх нэртэй шашны сургуулийн барилга нурж 38 хүн дарагджээ. Тэдгээр хүмүүсийг эрэн хайх, аврах ажиллагаа яг одоо үргэлжилж байна.
“Аль Хозини” сургууль нь Ява мужид, нийслэл Жакартагаас зүүн тийш 780 км зайд байдаг бөгөөд өчигдөр нуржээ. Нурах үед сургууль дотор сургуулийн сурагчид, ажилчид нийлсэн олон хүн байсан бөгөөд гурван хүн нас барж, 99 амь гарсан аж. Харин дээр хэлсэнчлэн, 38 хүн дарагдсаныг одоо эрэн хайж байгаа аж.
Нурангийг зөөж залуулахад хүнд техник ашиглаж байгаа ч барилгын үлдсэн хэсгийг нураах эрсдэл байгаа учир болгоомжтой ажиллаж байна гэж орон нутгийн аврах албаны эх сурвалж ярьжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна