АНУ-ын Сенат өчигдөр Холбооны Засгийн газрын төсөвтэй холбоотой хоёр хуулийн төслийн нэгийг нь хуулийн хугацаандаа баталж чадсангүй. Ингэснээр өнөөдрөөс /АНУ-ын цагаар IX.30-ны 00:00 цаг, Монголын цагаар Х.01-ний 12.00 цаг/ АНУ-ын Холбооны Засгийн газрын үйл ажиллагаа хэсэгчлэн зогсохоор болж байна. Тодруулбал, яг одоогоос 30 минутын дараа АНУ-ын төрийн зам байгууллагын санхүүжилт зогсох нь.
Цагаан ордон төсвийн тухай хоёр хуулийн төслийн нэгийг хуулийн хугацаанд баталж чадаагүйгээс зарим яамд, агентлагийн төсвийн санхүүжилтийг зогсооно гэдгээ мэдэгдэж, хуулийн төслийг гацаасан Ардчилсан намыг буруутгажээ.
АНУ-д төсвөө хугацаанд нь батлаагүйгээс төрийн байгууллагуудын ажил зогсох тохиолдлууд гардаг. Ерөнхийлөгч Д.Трампын үед гэхэд л дөрөв дэхь удаагаа ийм тохиолдол гарч байгаа аж.
Цагаан ордноос гаргасан мэдэгдэлд санхүүжилтгүй болж, үйл ажиллагаа нь зогсохоор болж буй төрийн байгууллагуудад ийм үед хэрхэх төлөвлөгөөгөө өөрсдөө гаргахыг мөн даалгажээ.
Ийм үед санхүүжилт нь зогссон байгууллагууд төрийн алба хаагчдаасаа төсөв хэвийн олгож эхэлтэл ажлаа үргэлжлүүлэн хийхийг хүсдэг бөгөөд ажиллахыг хүсээгүй алба хаагчид цалингүй чөлөө авцгаадаг байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна