Израилийн эргийн хамгаалалтынхан дайны хөлд нэрвэгдсэн Газа хотынхонд тусламжийн бараа бүтээгдэхүүн хүргэхээр явж байсан завинуудыг саатуулжээ. ВВС агентлагийн мэдээлснээр, тусламжийн бараа ачиж явсан завинууд нь “Глобал сумуд флотилиа” хэмээх байгууллагынх бөгөөд байгаль орчны тэмцэгч Грета Тунберг нарын зэрэг Палестины ард иргэдийг дэмждэг олон нийтийн идэвхтнүүд сууж явсан аж.
Израилийн ГХЯ-ны мэдээлснээр, онгоцыг саатуулах үед хүч хэрэглэсэн аливаа үйлдэл гараагүй бөгөөд зорчигсдыг нь Израилийн боомт руу шилжүүлсэн гэсэн байна. Саатуулсан шалтгаанаа харин “Дайны ажиллагаа идэвхитэй явагдаж байгаа аюултай бүс рүү ойртсон учраас” гэж тайлбарлажээ.
Харин “Глобал сумуд флотилиа” байгууллагын зүгээс Израилийн энэ үйлдлийн талаар “Сатуулах үед завинууд Газагийн эргээс 70 милийн зайд байсан. Энэ бол эрсдлээс хамгаалахыг хүссэндээ биш, харин бүслэлт бүтэлгүйтэхээс айсандаа хийсэн увайгүй үйлдэл” гэж нэрлэсэн байна.
Харин Израилийн ГХЯ сатуулах ажиллагааг Газын эргээс 46 милийн зайд гүйцэтгэсэн бөгөөд энэ нь Израилийн тэнгисийн цэргийнхний албан ёсоор хамгаалалтад авсан байсан бүс байсан гэсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.46.225
Израйль өөрийн гар хөл бологч АНУ-тай хамтран исламын орнуудтай дайн мөргөлдөөн хийж исламын иргэдийг газар нутгаас нь дүрвүүлж Израиль өөрийн гар хөл бологч ЕХ-той хамтарч исламын дүрвэгсдийг европ руу цагаачлуулж европыг хорлон сүйтгэж байна. Израиль европын заналт дайсан гэдгийг европчууд ойлгохгүй өмхий Израилийг хамгаалаад байх юм
Хариулах