Агаарын гимнастик үзэгчдийн нүдэн дээр үхлийн шарх авчээ

Zuv.mn
2025/10/06

Циркийн жүжигчин, агаарын гимнастикч бүсгүй тоглолтын үеэр өндрөөс унаж нас барсан харамсалтай хэрэг Герман улсад өчигдөр гарчээ. Үйл явдал тоглолтыг үзэж суусан олон зуун үзэгчид буюу хүүхдүүдийн нүдэн дээр болсон тул олон улсын хэвлэлээр мэдээлэгдэж байна.

Амиа алдсан жүжигчин бүсгүйг Марина Барсело гэдэг, энэ жил 27 настай. Саксони мужийн Баутзен хотын Пол Бушийн циркт өнгөрсөн сарын 27-нд тоглохдоо алдаа гаргажээ.

Тэрээр 5 орчим метрээс доош унасан бөгөөд үхлийн шарх авч, анхны тусламж үзүүлсний дараа нас барсан байна. Энэ явдал үзэгч хүүхдүүдэд хүндээр тусаж, олон хүүхэд сэтгэл зүйн хямралд орсон талаар Герман болон бусад улсын хэвлэлд мэдээллээ.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна