Японы “Төмөр хатагтай” Санаэ Такаичи Ерөнхий сайдын сэнтийд хүрсэн замнал

Zuv.mn
2025/10/06

Жендерийн тэгш эрхийг хангах байдлаараа ямагт доогуур байрт жагсаж ирсэн Япон улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай болохоор болоод байгаа билээ. Өмнө нь Дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан Санаэ Такаичи өнгөрсөн долоо хоногт эрх баригч Либерал ардчилсан намын даргаар сонгогдсоноор ийм боломжийг бий болгосон юм.

Бид та бүхэндээ “Төмөр хатагтай” хочтой энэ улстөрчийн занмналыг танилцуулж байна.

 ЗАМНАЛ

1984 оны дөрөвдүгээр сар. Кобэгийн Их сургуулийн Менежментийн факультетийг төгсөж, Мацушитагийн улс төр, удирдлагын институтэд орж суралцав.

1986 оны аравдугаар сар. АНУ-ын Конгресст ажилд оров.

1989 оны аравдугаар сар. Арилжааны телевизэд хөтлөгчөөр ажиллах болжээ.

1993 оны долдугаар сар. Төлөөлөгчдийн танхимд анх удаа сонгогдов.

Анх сонгогдоод гишүүний тэмдгээ зүүж буй нь. 

1994 оны арванхоёрдугаар сар.  Шинэ өсөлтийн намд гишүүнээр элслээ.

1996 оны арванхоёрдугаар сар  Либерал ардчилсан намын гишүүнээр элслээ.

2003 оны арваннэгдүгээр сар. Төлөөлөгчдийн танхимын гишүүний сонгуульд өрсөлдөж ялагдав.

2005 оны есдүгээр сар. Шуудан холбоог хувьчлахыг эсэргүүцэгчдийн эсрэг улс төр хийж, Төлөөлөгчдийн танхимын гишүүний төлөө дахин өрсөлдлөө.

2006 оны есдүгээр сар. Анх удаа Засгийн газрын гишүүн болж, Шинзо Абэгийн танхимд Хойд газар нутгийн асуудал хариуцсан сайдаар томилогджээ.

Ерөнхий сайд Шинзо Абэ, Хойд газар нутгийн асуудал эрхэлсэн сайд Такаичи Санаэ

2007 оны наймдугаар сарын 15. Дайн дууссаны ойн өдөр Ясүкүни сүмд Засгийн газрын сайд нараас ганцаараа очиж ёслолд оролцов. Дурсгалын самбарт Төрийн сайд Такаичи Санаэ гэж бичсэн аж.

"Ясүкүни" сүмд

2012 оны арванхоёрдугаар сар. Шинзо Абэ Ерөнхий сайд болж, танхимаа бүрдүүлэхэд нь багтаж чадаагүй ч намынхаа Улс төрийн зөвлөлийн дарга болов. Нам дотроо уг албыг хашсан анхны эмэгтэй улстөрч болжээ.  

Либерал ардчилсан намын удирдах албанд сонгогдсон гишүүд

2014 оны есдүгээр сар. Шинзо Абэ танхимаа дахин бүрдүүлэхдээ Такаичи Санаэг Дотоод хэрэг, харилцаа холбооны сайдаар томилов.

2018 оны аравдугаар сар. Төлөөлөгчдийн танхимын Удирдах зөвлөлийн даргаар сонгогдлоо.

2019 оны есдүгээр сар. Дотоод хэрэг, харилцаа холбооны сайдаар улиран томилогдов.

2021 оны есдүгээр сар. Намын даргын сонгуульд анх удаа өрсөлдөж, дөрвөн нэр дэвшигчээс гуравдугаарт оржээ.


2021 оны аравдугаар сар. Улс төрийн зөвлөлийн даргаар дахин томилогдлоо.

2022 оны наймдугаар сар.  Эдийн засгийн аюулгүй байдлын сайд боллоо.

2024 оны есдүгээр сар. Намын даргын сонгуульд хоёр дахиа өрсөлдөж, эхний шатанд ялалт байгуулсан ч хоёр дахь шатны санал хураалтад Шигэрү Ишибад ялагдлаа.


2025 оны аравдугаар сар. Намын даргын сонгуульд гурав дахиа өрсөлдөж, Шинжиро Коизүмиг хоёр шатны санал хураалтаар ялан намын 70 жилийн түүхэн дэхь анхны эмэгтэй дарга болон, улсынхаа түүхэн дэхь анхны эмэгтэй Ерөнхий сайд болохоор боллоо. 

Эрх баригч намын анхны эмэгтэй дарга, анхны эмэгтэй Ерөнхий сайд болох боломж бүрдэж буй түүхэн мөч

НЭРИЙН ХУУДАС

  • Төрсөн өдөр, нас:  1961 оны гуравдугаар сарын 7. Энэ жил 64 настай
  • Төрсөн газар:  Нара муж
  • Боловсрол:  Кобэгийн Их сургуулийн Менежментийн факультет, Мацушитагийн улс төр, удирдлагын институт
  • Сонгуулийн тойрог, соногдсон тоо:  Нара мужийн II тойрог. 10 удаа сонгогдсон (1993 онд бие даагчаар анх сонгогджээ)
  • Фракц:  Харъяалагддаггүй
  • Хувийн мэдээлэл:  Бейсболын «Хансин тайгерс» багийн үнэнч хөгжөөн дэмжигч. Хүнд, хэцүү үедээ B’z хамтлагийн «ALONE» дууг сонсдог. Парламент дахь «Гоймонд дуртай гишүүдийн холбоо»-ны гишүүн, гэртээ хийсэн гоймонгийнхоо зургийг сошиал орчинд нийтэлдэг. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна