Францын Батлан хамгаалахын сайд томилогдоод нэг хоногийн дараа огцорчээ

Zuv.mn
20 цаг 16 минутын өмнө

Францын Батлан хамгаалахын сайд Брюно Ле Мер томилогдсоноосоо хойш нэг хоногийн дараа албан тушаалаасаа огцорч байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр энэ сарын 5-нд томилогдсон бөгөөд 6-нд нь ажлаа Ерөнхий сайд Себастьян Лекорнюд шилжүүлэн өгсөн байна. Себастьян Лекорню Ерөнхий сайдаар томилогдож, огцрохоосоо өмнө Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байжээ.

Франц улсад улс төрийн хямралт нөхцөл байдал үргэлжилсээр, шийдэгдэх шинж тэмдэг гараагүй байна. Төсөв батлах хугацаа тулсан хариуцлагатай үед Себастьян Лекорню Ерөнхий сайдаар томилогдсон ч сар хүрэхгүй хугацааны дараа огцорч, одоо дараагийн Ерөнхий сайд тодорхой болтол Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчийг Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгчтэй хавсран хийхээр болж байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна