Израилийн Засгийн газар энхийн төлөвлөгөөний эхний үе шатыг хэрэгжүүлэх тогтоолыг баталлаа

Х.Есү
13 цаг 47 минутын өмнө

Израйль болон ХАМАС энхийн төлөвлөгөөний эхний үе шатны болзлыг хэрэгжүүлэхээр тохиролцсон талаар бид өчигдөр мэдээлсэн билээ. Тэгвэл уг тохиролцоог Израилийн Засгийн газар баталжээ. Ингэснээр талууд хүлээсэн үүргээ биелүүлэх боломж бүрдэж байна. 

АНУ-ын 0рөнхийлөгч Доналд Трампын хэлснээр, эхний үе шатанд ХАМАС бүлэглэл барьцааны бүх хүмүүсийг суллах бол Израиль цэргээ Газагаас татаж, тохиролцсон шугамын ард гаргах ёстой юм. 

Улмаар энэ үе шат амжиилттай болбол дараагийн шатанд шилжинэ. 

Талууд хэлэлцээрийг хэрэгжүүлэхээр тохирсны дараа буюу өчигдөр АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп 

"Арабын болон Лалын ертөнц, Израиль, хөрш зэргэлдээ орнууд болон Америкийн Нэгдсэн Улсын хувьд өнөөдөр агуу өдөр гээд "Израйль, ХАМАС-ын хэлэлцээрт зуучилсан Катар, Египет, Турк улсуудад талархал илэрхийлсэн юм. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна