УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Тамгагүй төр” жүжгийг гадаадад сурталчлуулах ажилд 7 тэрбум төгрөгийн зардлыг “Эрдэнэс Оюутолгой” компаниас гаргуулж, гэрээг нууцад авсан талаар “Баримт ялна” хэмээн цахим хуудастаа нийтэлсэн.
Тэрбээр “Эрдэнэс-Оюу толгой компани нь Л.Оюун-Эрдэний Засгийн газрын “шийдвэр”-ийн дагуу гэдэг нэрийдлээр гадаад улсын Atticus Partners Ltd болон Atticus communications Ltd компанитай 4 удаагийн үйлдлээр нийт 1.9 сая ам доллараар(7 орчим тэрбум төгрөг) гэрээ хийж “дэлхийд Монголыг сурталчлах” гэсэн халхавчаар Монгол улсын Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэний 50 хувь эзэмшдэг Херо энтертэйнмент компаний бүтээл “Монгол хаан” жүжгийн гадаад суртачилгааг хийсэн нь баримтаар тогтоогдов” гэсэн.
Тэгвэл “Тамгагүй төр” жүжгийн найруулагч Б.Баатар өөрийн цахим хуудастаа тайлбар, няцаалт хийжээ.
Тэрбээр “Манай төсөл Atticus Partners Ltd болон Atticus communications Ltd компанитай ямар нэг санхүүгийн харилцаанд ороогүй гэдгээ хариуцлагатай мэдэгдье. Уг компани манай улсыг сурталчлахдаа “Монгол хаан” төслийг ашигласан гэдэг тайлангаас хэсэгчилж авч биднийг 7 тэрбумын санхүүжилт авсан мэтээр нийгэмд ээлжит гүтгэлгээ тараалаа.
Манай төслийн зүгээс төр, төсөв, төрийн өмчит компаниудаар дамжуулан нэг ч төгрөг авч байгаагүй!
Япон улсын Токио, Нагояа хотуудад манай төслийн 100 гаруй уран бүтээлчид тоглолтоо хийж буй эдгээр өдрүүдэд улс төрийн ашиг хонжоо олох зорилгоор манай төслийн нэр хүндийг унагах, гүтгэх ажил хийж байгаад харамсаж байна!
Atticus Partners компанийн албан ёсны мэдэгдэл, манай төслийн Англи дахь менежментийг хийсэн компанийн тайлбар мэдээллийг орчуулан доор орууллаа” гэжээ.
Тухайн мэдэгдэлд “Wild Yak Productions Ltd нь “The Mongol Khan” тайзны бүтээлийн Их Британи дахь продюсер болон ерөнхий менежерийн үүргийг гүйцэтгэсэн болохыг үүгээр баталгаажуулж байна.
Энэхүү бүтээлийг Hero Entertainment продюсерлэж, найруулагчаар Бат-Өлзийн Баатар ажилласан бөгөөд 2023 оны 11 дүгээр сарын 17-ноос 12 дугаар сарын 2-ны хооронд Лондон хотын Coliseum театрт тоглогдсон болно.
Их Британийн продюсер болон ерөнхий менежерийн хувьд Wild Yak нь Hero Entertainment болон Лондонгийн Уэст Энд дэх хамтрагч театруудтай өргөн хүрээний зөвлөлдөх уулзалтуудын дараа Coliseum театртай гэрээ байгуулах, хэлэлцээр хийх ажлыг хариуцан гүйцэтгэсэн.
Мөн Wild Yak нь гэрэлтүүлэг, дууны дизайн, продакшн менежмент зэрэг гол бүтээлч ба техникийн элементүүдийг Их Британиас зохион байгуулж, гэрээлсэн бөгөөд эдгээр мэргэжилтнүүдийг бүтээлийн бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улсад урьдчилан очиж ажиллах айлчлалыг зохион байгуулсан.
Үүнээс гадна, Wild Yak нь Их Британи дахь продакшны маркетинг, хэвлэл мэдээллийн ажлыг хариуцуулах туршлагатай компаниудыг судалж, сонгон ажиллуулж, гэрээ хийсэн. Уг компаниудыг нэрлэвэл: Make A Noise Ltd (маркетинг), Bread & Butter PR (хэвлэл мэдээлэл харилцаа холбоо), болон Sine Digital (дижитал маркетинг) компаниуд багтсан болно. Wild Yak нь “The Mongol Khan” бүтээлийг сурталчилах ямар нэгэн гэрээг эдгээр гурван компаниас өөр бусад ямар ч компанитай хийгээгүй болно.
Wild Yak нь уг бүтээлийн Их Британид хэрэгжсэн бүх маркетинг ба олон нийттэй харилцах кампанит ажлыг удирдан, хянаж, зохицуулсан. Atticus PR компани уг бүтээлд бага хэмжээний туслалцаа үзүүлж, хэвлэлийн нээлтийн үдэшлэгт урилга илгээх болон зочны хувиар оролцсон боловч тэд бүтээлтэй холбоотой ямар нэгэн продакшн, хэвлэл мэдээлэл, эсвэл маркетингийн үйл ажиллагаанд оролцоогүй, мөн Wild Yak болон өөр ямар ч тал гэрээ хийгээгүй болно.
Хүндэтгэсэн,
Оливер Кинг
WILD YAK LIMITED
Bloomsbury House,
26 Bloomsbury Street,
Лондон, WC1B 3QJ,
Их Британи” гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.179.82
Монгол улс хөгжих ёстой биздээ ямар арга зальтай ялаануудийн идүүр үү бүгд босож энэ муу хорт найруулагчийг пяц цохин монгол ороноосоо хөөж явуулья . Монгол улс ялаануудийн кино найруулга биш мон нэрээ өөрчилөх ч шаардлагүй энэ бидний МОНГОЛ сайхан орон
Хариулах103.168.34.211
Ene Enhbayar Er ni teatrt irj uzsen yum bolov uu? Yadaj Uchirtai gurvan tolgoigoo gants udaa...
Хариулах122.201.31.120
Сайдын суудал суух гэж Журмын нөхөд өө гүтгэж яах гэж байгаа юм болоо...
Хариулах43.228.131.63
Saikhan Tom jyjiig Taivlaa , Ard - Tumen chin , Yzej baina ! ( MAN - namiin ) Mafivtai , Saikhan Jujijeg l baina !!! Hor - Nairuulsan Nuhduud Uursduu Horondoo Hordoh biz de !!!
Хариулах