Сирийн шинэ Ерөнхийлөгч Ахмед аль-Шараа өнөөдөр ОХУ-д албан ёсоор айлчилна. Айлчлалынхаа хүрээнд тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай уулзаж, хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар уулзалт хэлэлцээр хийхээр төлөвлөжээ.
Уулзалт хэлэлцээрийн үеэр хөндөгдөх асуудлын дотор Сири Улс ОХУ-ын цэргийг газар нутагтаа байрлуулах асуудал байгаа талаар ОХУ-ын хэвлэлүүд мэдээлж байна.
Сирийн хувьд Израиль улстай хүйтэн харилцаатай болоод байгаа бөгөөд Израилийн нисэх хүчин газар нутагт нь агаараас үе, үе цохилт өгсөн хэвээр байгаа юм. Тиймээс Сирийн ГХЯ-наас энэ асуудалд ОХУ-ыг оролцуулах асуудлыг хөндсөн бол ОХУ-ын ГХЯ Израиль улс Сирийн газар нутагт цохилт өгч байгаа нь Олон улсын хэм хэмжээг ноцтой зөрчсөн үйлдэл болохыг баталсан мэдэгдэл хийсэн байна.
Израилийн нисэх хүчин Сирийн өмнөд хэсэгт орших цэргийн зориулалттай барилга байгууламжууд, тэр дундаа нийслэл Дамаск дахь БХЯ-ын байр, Ерөнхийлөгчийн ордод цохилт өгсөн юм байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна