Оюутан та энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар хүүхэд, залуусыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд өөрийн биеэр оролцох юм. Мөн салбар бүрийн мэргэжилтнүүдийн чиглүүлэг дор багаар ажиллаж гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд өөрсдийн санаачилсан төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх боломжтой болно.
Хөтөлбөрт нийт 100 оюутныг шалгаруулах ба:
10 оюутан тус бүрт 3,500,000₮
10 оюутан тус бүрт 2,500,000₮
80 оюутан тус бүрт 2,000,000₮ - ийн урамшуулал олгож сурах, хөгжих үйл явцад дэмжлэг үзүүлнэ.
Хөтөлбөрийн эхний шатны материалыг 2025 оны 10 сарын 01 - ний өдрөөс 2025 оны 10 сарын 19- ний өдрийг дуустал цахимаар хүлээн авна. Оюутан та өөрт хэрэгтэй мэдээлэл, асууж тодруулах зүйлээ 88343243 дугаараас лавлана уу.
Цахим өргөдөл илгээх холбоос:
https://form.jotform.com/252725271350452
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна