н.Мөнхгал: Хүүхдэдээ памперс ч авч өгч чадахгүй мөнгөөр ажиллаж яах вэ дээ

Х.Есү
14 цаг 1 минутын өмнө

Багш нарын хугацаагүй ажил хаялт өнөөдрөөс эхэллээ. Тус ажил хаялттхй холбогдуулан бид 31-р сургуулийн багш нарын байр суурийг сонслоо. 

Залуу багш Мөнхгал: "Амьдралд хүрэлцээгүй цалин орлогоо нэмүүлэхийг шаардаж өнөөдөр ажил хаяж байна. Эхнэр бид хоёр 1.1 сая төгрөгөөр байр түрээсэлдэг. Миний авч байгаа цалин 1.3 сая төгрөг. Яг гар дээр 50-60 мянган төгрөг л үлддэг. 

Тиймээс оройн цагаар ажлаа тарчхаад таксинд явж байна. Амралтын өдрүүдээр барилга дээр ажиллаж байна. Хүүхдэдээ памперс ч авч өгч чадахгүй мөнгөөр ажиллаж яах вэ дээ. Тиймээс багшаар ажиллахаа больдог юм уу гэж бодож байна.

Багшийн цалингаар амьдарна гэдэг үнэхээр дааж давашгүй зүйл мэт санагдаж байна. Тийм болохоор нэг сараас эхэлж багшаар ажиллахаа больдог юм уу гэсэн шийдвэр гаргачихаад байж байна" гэлээ. 





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна