Д.Трамп В.Путинтай утсаар ярив

Х.Батсайхан
4 цаг 18 минутын өмнө

Украины Ерөнхийлөгч В.Зелинський өнөөдөр АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай уулзах гэж байгаа билээ. Тэгвэл энэ уулзалтаас өмнө буюу өчигдөр  Д.Трамп ОХУ-ын  Ерөнхийлөгч В.Путинтай хоёр цаг утсаар ярьжээ. 

Улмаар Украины асуупдлыг шийдвэрлэх талаар уулзалт зохион байгуулахаар болсон байна. эхний уулзалт ирэх долоо хоногт болох төлөвтэй байгаа бөгөөд АНУ-ыг Дэд ерөнхийлөгч Жей Ди Вэнс, Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Ерөнхийлөгчийн бие талаалагч Стив Уиткофф нар төлөөлөх юм байна. 

Утсаар хийсэн ярианы гол агуулга гэвэл, В.Путин АНУ-ыг Украинд "Томагавк" пуужин нийлүүллээ гээд нөхцөл байдал өөрчлөгдөхгүй, АНУ, ОХУ, Украины харилцаа муудаж, илүү хоирол л амсана, энэ хэрээр асуудлыг шийдэх боломж багасна гэсэн байна.  Д.Трамп харин хоёр цагийн яриаг маш үр дүнтэй бөгөөд Украины асуудлыг хэвийн болгоход чухал үр дүнтэй боллоо гэж үнэлжээ. 

Тэгэхээр, "Томагавк" пууин авах" гол зорилготойгоор өнөөдөр Вашингтонд Д.Трамптай уулзах В.Зедлинськийн зорилго биелэх нь эргэлзээтэй болж байна. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.180.220
    2 цагийн өмнө

    Мэдээ уншихаар түмэн алдаатай бичих юм. Уншиж байхдаа түүнийг нь харсаар мэдээний утаг, агуулгыг нь ч мартчих юм, ккк

    Хариулах
    • 202.55.180.220
      2 цагийн өмнө

      Ингэж буруу бичихээр муухай байгаа биз?