Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Энэтхэг улсад төрийн айлчлал хийсэн билээ. Тэгвэлу г айлчлалын үеэр Энэтхэг улс Монголын иргэдэд цахим визийг үнэгүй олгох асуудал асуудал шийдэгджээ.
Түүнчлэн,
-“Монгол-Энэтхэг улсууд гуравдагч орны боомт, тээврийн коридорыг хамтран ашиглах
-Улаанбаатар-Дели, Улаанбаатар-Амритсарын хооронд шууд нислэг нээх, дамжин өнгөрөх нислэгийг өргөжүүлэх
-Монгол Улсын “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд хонины ноос боловсруулах, хивс, нэхмэлийн үйлдвэрлэлийн шилдэг туршлагыг хэрэгжүүлэх, түүхий эд нийлүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах чиглэлээр хамтран ажиллах
-Монгол-Энэтхэгийн найрамдал дунд сургууль ашиглалтад орж, англи хэлний 1000 багш, мэдээллийн технологийн 1000 мэргэжилтэн бэлтгэх зэрэг асуудлаар тохиролцоонд хүрчээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна