​ Япон улс нөгөөдөр түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай болно

Zuv.mn
5 цаг 20 минутын өмнө

Японы Парламент нөгөөдөр ээлжит  бусаар хуралдаж, шинэ Ерөнхий сайдаа сонгоно. Шинэ Ерөнхий сайдаар Либерал ардчилсан намын дарга Санаэ Такаичи сонгогдох нь тодорхой болоод байна.

Либерал ардчилсан нам одоогоор Парламентад олонх болж чадаагүй байгаа. Бүрдүүлсэн эвслээс нь энэ сарын 10-ны өдөр төвийн үзэл баримтлалтай “Комэйто” нам гарч явснаар Японы шинэчлэлийн намын хамт 231 суудалтай болж үлдсэн. Олонх болохын тулд Парламентад дор хаяж 233 суудалтай байх ёстой юм.

Японы шинэчлэлийн нам Либерал ардчилсан намтай эвсэхдээ Парламентын суудлын тоог бууруулах, корпораци, ТББ-уудаас улс төрийн намуудад хандив хэлбэрээр их хэмжээний санхүүжилт өгдгийг болиулах нөхцөл тавьсан юм.

Намууд эвслийн гэрээгээ энэ сарын 20-нд байгуулж, маргааш нь Парламентыг ээлжит бусаар хуралдуулан Ерөнхий сайдын сонгуулийг явуулахаар болжээ.

Либерал ардчилсан намын дарга Санаэ Такаичи сонгогдвол Японы түүхэн дэх хамгийн анхны эмэгтэй Ерөнхий сайд болох юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна