Улаанбаатарт 3-5 градус хүйтэн байна

Zuv.mn
5 цаг 43 минутын өмнө

Малчид, иргэд, тээвэрчидэд зориулсан мэдээ:

Ирэх өдрүүдэд нийт нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна .

 2025 оны 10-р сарын 20-ны 08.00 цагаас 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Алтайн уулархаг нутгаар үүлшиж, ялимгүй цас орно. Бусад нутгаар цэлмэг, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр. Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -10...-15 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -5...-10 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +2...+7 градус дулаан, бусад нутгаар 0...-5 градус хүйтэн байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө -3...-5 градус хүйтэн байна. 

БАГАНУУР ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө -6...-8 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө -7...-9 градус хүйтэн байна.

05.00 Цагт Улаанбаатар: -14 градус хүйтэн, харьцангуй чийг 75 хувь, агаарын даралт 886 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

2025 оны 10-р сарын 21-нээс 10-р сарын 24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

 24-нд Хэнтийн уулархаг нутгаар цас орно. 21-23-нд нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 3-8 метр, 24-нд Хэнтийн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг-Үүр голын хөндийгөөр шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -10...-15 градус, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -4...-9 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус, бусад нутгаар шөнөдөө -11...-16 градус, өдөртөө 0...-5 градус хүйтэн байна. 21-нд нутгийн баруун хэсгээр, 22-ноос ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна