ЗӨВ-ийн асуулт: Багш нар хэрхэн амьдарч байна вэ. Цалин нь амьдралд нь хүрэлцдэг үү

Х.Есү
5 цаг 37 минутын өмнө

Бид энэ удаагийн ЗӨВ-ийн асуулт булангаараа хугацаагүй ажил хаялт зарласан багш нарын асуудлыг хөндлөө. 

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар багш, эмч нарын цалинг 15-20 хувь нэмнэ гэдгээ илэрхийлсэн ч тэд хүлээн авахгүйгээ мэдэгдсэн юм. 

Багш нар өнгөрсөн 10 дугаар сарын 16-наас эхлэн хугацаагүй ажил хаялт зарласан бөгөөд цалингийн доод хэмжээг 3.5 сая төгрөгт хүргэхийг шаардаад байгаа юм. 

Багш нар: "Ажлын бус цагаараа таксинд явдаг. Зээлээ төлөөд үлдсэн 200-500 мянган төгрөгөөрөө бүтэн сар амьдралаа залгуулдаг. Урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж л амьдарч байна. 

31-р сургуулийн багш хэлэхдээ "Багш нар цалин буусан эхний 2-3 өдөр л мөнгөтэй байдаг. Үлдсэн хоногуудад нь мөнгөгүй амьдралаа залгуулаад явдаг. Боловсрол бол нийгмийн тэргүүлэх салбар. Багш нарын цалинг нэмснээр боловсролд л хөрөнгө оруулж байгаа гэсэн үг. Томчууд нь сандал суудал, хэдэн тэрбумын хулгай ярихаас өөр юу хийж байгаа юм. Багш нар чинь туйлдаж байна"

Залуу багш: "Би гар дээрээ 1.2 сая төгрөг авдаг. Байрны түрээс 1.1 саяыг төлдөг. Оройн цагаар таксинд явж, амралтын өдөр барилга дээр ажиллаж байж л ар гэрээ тэжээдэг"

Залуу багш н.Чинтогтох: "Сард чүү ай сая төгрөгийн цалин авдаг. Тэрнээсээ 800 мянган төгрөгийг байрны түрээсдээ төлөөд 200 мянган төгрөгөөр бүтэн сар амьдрах шаардлага гардаг. Шантарч байна" гэх байр сууриудыг илэрхийллээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна