Бүгд Найрамдах Киргиз Улсын Баткен мужийн албан ёсны төлөөлөгчид Дундговь аймагт айлчлал хийлээ

Х.Есү
5 цаг 18 минутын өмнө

Бүгд Найрамдах Киргиз Улсын Баткен мужийн албан ёсны төлөөлөгчид Дундговь аймагтай хамтын ажиллагаа эхлүүлэх, жимс, жимсгэнэ, мал аж ахуйтай танилцах зорилгоор Монгол улсын Элчин Сайдын Яамны зөвшөөрлөөр Дундговь аймагт айлчилж байна.

May be an image of one or more people and text

Тус айлчлалд БНКУ-ын Ерөнхийлөгчийн Баткен муж дахь бүрэн эрхт төлөөлөгчийн орлогч Ташбалтаев Абдрашит Каримович, Баткен мужийн Кадамжай дүүргийн дарга Баяке уулу Болоткан, БНКУ-ын Ерөнхийлөгчийн Баткен муж дахь Бүрэн эрхт төлөөлөгчийн зөвлөх Султанов Мамасыдык Мамадиевич, мөн төрийн болон хувийн хэвшлийн төлөөлөл багтаж байна.

May be an image of one or more people and text

Бүгд Найрамдах Киргиз Улсын Баткен мужийн албан ёсны төлөөлөгчдийг аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун болон холбогдох албаны хүмүүс хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун Дундговь аймгийн хувьд бүс нутгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож, түншлэлээ өргөжүүлэхэд онцгой анхаарч байгаа бөгөөд тус улстай байгаль орчинд ээлтэй, ногоон дэд бүтцийг бий болгох, газар тариалан тэр дундаа жимс, жимсгэний тариалалтыг хөгжүүлэх, орон нутгийн үйлдвэрлэлийг хөгжүүлж малчдын орлогыг нэмэгдүүлэх, аялал жуулчлал, хүүхэд, залуусын боловсрол, солилцоо, туршлага судлах, хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх зэрэг чиглэлээр илүү нягт хамтран ажиллах, харилцан итгэлцэл, ойлголцолд суурилсан бодит хамтын ажиллагааг хөгжүүлж, бүс нутгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах хүсэл, итгэл дүүрэн байгаагаа илэрхийллээ.

May be an image of one or more people

Айлчлалын хугацаанд Баткен мужийн төлөөлөлчид Дундговь аймгийн хөдөө аж аху



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна