Малайз улсад харамсалтайгаар амиа алдсан Алтантуяа агсны аав С.Шаарийбуу гуай мэдэгдэл хийжээ.
Тэрбээр "Намайг өнөөдөр баривчлах юм биш үү. Өчигдөр охиноо дурсаж, гандан хийдэд ном уншуулаад зул асааж өнжсөн юм. Харин олон нийтийн сүлжээнд Д.Сэрдарам багш нэгэн бичвэр бичсэн юм байна. Тэр хүний буруу ч гэж юу байх вэ. Гэтэл нэг хэсэг хүмүүс над руу дайрч бичиж байна, зарим нь ярьж байна. “Бусдын нэр төрд халдсан, шүүх цагдаад хандана” гэж. Намайг сураггүй болбол баривчлуулсан байна гэж бодоорой.
Гурван “Болд” энэ хэргийн эсрэг ажилласан гэж хардахаар үйлдэл, үйл явдлууд өрнөсөн байдаг шүү дээ. Би олон жил үүнийг ярьж хэлж яваа. Манай хуулийн байгууллагаас нэг удаа тэднийг дуудаад тайлбар авчихдаггүй юм. Л.Болд гэхэд өнөөдөр гадаадад улсад Элчин сайд хийж байна. Я.Ариунболд гэхэд хил хариуцсан бас л том албан тушаал хашиж байна. Сү.Батболд ойлгомжтой.
Би үе үеийн Гадаад харилцааны сайд нартай уулзаж хэлдэг. Б.Батцэцэгтэй хэд хэд уулзсан. “Яагаад та нар энэ хүмүүсийг албан тушаал дэвшүүлж, шагнаад байдаг юм бэ” гэхэд хариулдаггүй юм. Монгол Улсын Засгийн газар иргэнийхээ эрхийг хамгаалдаггүй нь үнэн шүү дээ" гэсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна