Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч Moody’s агентлаг “Төрийн банк” ХК-ийн зээлжих зэрэглэлийг “B1”, хэтийн төлөвийг “тогтвортой” болгон сайжруулсныг 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр зарлалаа.
Тодруулбал, Төрийн банкны урт хугацаат гадаад, дотоод валютын хадгаламжийн үнэлгээ болон урт хугацаат гадаад валютын зээлдэгчийн эрсдэлийн үнэлгээг “B2”-оос “B1” болгон Монгол Улсын зээлжих зэрэглэлийн түвшинтэй адилтган сайжрууллаа.
Moody’s агентлагийн тайланд, Монгол Улсын эдийн засгийн тогтвортой өсөлт, түүхий эдийн бүтцийн төрөлжилт, санхүүгийн чадавх зэргийг үндэслэн Төрийн банкны үнэлгээг ахиулсан гэж дүгнэжээ.
Төрийн банкны тогтвортой үйл ажиллагаа, санхүүгийн найдвартай байдал, банкны харилцагчид, хөрөнгө оруулагчдын итгэлийг бататгасан энэхүү үйл явдал нь Төрийн банк Монгол орон даяар банк санхүүгийн үйлчилгээг хүртээмжтэй, хариуцлагатай хүргэн ажиллаж буйг илтгэн харуулж байна.
Эх сурвалж: Ratings.Moodys.com/ratings-news/452770
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна