Сангийн сайд Б.Жавхлан, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, Боловсролын сайд П.Наранбаяр нар багш нарын төлөөлөлтэй уулзлаа.
Боловсролын сайд П.Наранбаяр “Өмнөх гэрээн дээр “2023 онд хүрсэн түвшингээс бууруулахгүй. Үндсэн цалинг 30 хувиар нэмэгдүүлэх талаар хамтран ажиллах” гэж байгаа. “Жил бүр” гэж байхгүй. Үндцсэн цалинг шууд 3.5 сая хүргэхэд эх үүсвэр хүндрэлтэй байна. Тиймээс ирэх нэгдүгээр сарын 1-нээс 20 хувиар нэмэгдүүлье. Долдугаар сараас дахин 10 хувиар нэмье гэдэг саналыг бодолцож үзээрэй гэж хүсье. Хэрвээ хүлээж авч байвал хэлэлцээрээ эхлүүлье” гэв.
Хариуд нь Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн З.Цогтгэрэл “Бид 2026 ондоо багтаагаад 3.5 сая төгрөг хүргэх шаардлага тавьж байгаа. Энэ хүрээндээ хэддүгээр сараас хэдээр нэмэх вэ гэдэг тооцооллоо гаргаад, нэмэлт хэлэлцээрүүдээ хийх ёстой. Энэ байр суурь дээрээ байна” гэлээ.
Багш нарын цалинг 2023 онд 26 хувиар нэмэгдүүлснээс хойш инфляцийн түвшнээс давж нэмээгүй тул багш нар орон даяар ажил хаяад байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна