Мьянмарын цэргийн эрхтнүүд бослого гаргаж, Кьяукме, Хсипо хотуудыг эзлээд байсан Таангийн Үндэсний чөлөөлөх армийн хүчийг БНХАУ-ын дэмжлэгтэйгээр даржээ. Сөрөг хүчний бослого эхэлж, дээр нэр дурдсан хотуудыг эзлэх үед Хунтын дэглэм нурж магадгүй байдал үүсээд байсан. Гэвч цэргийн эрхтнүүд БНХАУ-ын дэмжлэгийг авснаар нөхцөл байдлыг гартаа авч, алдагдсан газар нутгаа эргүүлж хяналтдаа авсаар дуусах шатандаа оржээ.
Кьяукме, Хсипо хотуудад өдөр бүр ширүүн тулаан болж байгаа тухай мэдээлэл энэ сарын эхээр цацагдаж байсан бол одоо Хунтын ялалтын мэдээлэл гарах болов.
Гэхдээ энэ бослого Цэргийн Засгийн газар, босогчдын аль, алинд нь маш үнэтэй тусаж байгаа бөгөөд Кьяукме хотын бараг тал нь агаарын довтолгооны улмаас нурж сүйджээ. Энэ нь энгийн иргэдэд маш хүндээр тусаж байгаа аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна