Н.Өсөхбаярын цолыг хурааж, барилдах эрхийг гурван жилээр хасах саналыг хүргүүлжээ

Х.Есү
14 цаг 44 минутын өмнө

Улсын гардид Н.Өсөхбаяраас допингийн төрлийн хориотой бодис илэрсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл Үндэсний бөхийн салбар хорооны дарга, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмарын мэдээлснээр, Н.Өсөхбаярын гарди цолыг хурааж, барилдах эрхийг гурван жилийн хугацаагаар хасах саналыг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлжээ.

Н.Өсөхбаяр өөрөө ч  хориотой бодис хэрэглэснээ хүлээн зөвшөөрч, үүнийгээ шалгуулна гэдгээ цахим хуудсаараа мэдэгдэж байсан юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна