Нийтийн байранд гарсан түймрийг унтрааж, таван хүний амийг аварчээ

Х.Есү
4 цаг 42 минутын өмнө

Баянзүрх дүүрэгт байрлах нийтийн байранд гарсан түймрийг ОБЕГ-ын алба хаагчид унтрааж, таван хүний амийг аварчээ.

Энэ талаар "Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 23 дугаар хороо гал гарч байна гэсэн дуудлагыг 14:20 цагт хүлээн авчээ. 

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход, нийтийн байрны ханан пийшингээс халалт өгч, шал хэсэг нь шатаж байсныг ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 5 иргэнийг аюулгүй газар гаргажээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна