О.Цогтгэрэл: АН-ын бүлэг даваа гарагт хуралдаж ҮХЦ-ийн дүгнэлт, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ

Т.Отгонсувд
13 цаг 53 минутын өмнө

УИХ-ын нэгдсэн чуулган үргэлжилж байна. Хуралдааны үеэр гишүүд Цэцийн дүгнэлт, шийдвэртэй холбоотой ойлгомжгүй асуудлууд үүсэж байгаа талаар ярьж байна.

Уг асуудлаар Ардчилсан намын дарга О.Цогтгэрэлээс тодрууллаа.

Тэрбээр "Өнөөдрийн УИХ-ын чуулган хуралдах боломжгүй болж эхэлж байна. Ирц, эрх зүйн асуудлууд мөн ҮХЦ-ийн шийдвэртэй холбоотой олон асуудлууд ойлгомжгүй болж байна. Дүгнээд хэлбэл өнгөрсөн хугацаанд эрх баригчдын явуулж ирсэн бодлого энд хүрээд мухардалд орж байна.

Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг зөв, буруу гэж шүүх эрх бидэнд байхгүй. Гишүүд үүнтэй холбоотой их тайлбар асуулт явж байна. Миний хувьд энэ хуралд олон юм ярих нь зохисгүй байна.

Цэцийн шийдвэртэй холбоотой УИХ-ын гишүүд ирцдээ орчхоод санал өгөхөд байхгүй бол татгалзсанаар тооцдог асуудлыг цааш цаашдаа яаж шийдэх вэ гэдэг маш олон ойлгомжгүй байдал үүсэж байгаа учир УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, ярилцах байх.

АН-ын бүлэг ирэх даваа гарагт хуралдаж, Цэцийн дүгнэлт болон Ерөнхийлөгчийн хоригийн талаар хэлэлцэнэ" гэв.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна