Ж.Үүрийнтуяа: Хүчирхийлэгч нөхрөөсөө салж, хүүхдүүдээ хөтлөөд хасахаас эхэлсэн амьдралыг минь бүжиг өөрчилсөн

Х.Есү
5 цаг 40 минутын өмнө

Бид энэ удаагийн True story ярилцлагын нэвтрүүлэгтээ "Uuree's dance" бүжгийн клубыг үүсгэн байгуулсан Ж.Үүрийнтуяатай ярилцлаа. 

Түүний хувьд эгэл жирийн төрийн алба хаагчаар 15 жил ажиллажээ. Энэ хугацаанд хүний амьдралд алдаж, эндэх олон асуудал тулгарч, өөрт тохиолдсон хүнд хэцүүг даван туулахын тулд бүжгээр хичээллэж эхэлжээ. 

Ж.Үүрийнтуяа гурван хүүтэй. Тиймээс энэ амьдралд аз жаргалаар дүүрэн эрүүл саруул амьдарч байгаагаа бидэнтэй хуваалцсан юм. Түүний хувьд хүчирхийлэгч нөхрөөсөө салж, хүүхдүүдээ хөтлөөд хасахаас эхэлсэн амьдралыг минь бүжиг өөрчилсөн хэмээн бидэнтэй ярилцлаа. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна