Ши Жиньпин, Д.Трамп нар хэлэлцэх асуудлын хүрээгээ тохирчээ

Zuv.mn
5 цаг 8 минутын өмнө

АНУ, БНХАУ-ын удирдагчид ирэх долоо хоногт бичлэн уулзахаар болсон талаар ВВС агентлаг мэдэлэлээ. Уулзалтын бэлтгэл ажил эхэлсэн бөгөөд хоёр тал уулзалтын үеэр хөндөх асуудлын хүрээг тохирсон гэж уг мэдээлэлд дурджээ. 

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент CBS телевизэд өгсөн ярилцлагад дурдсанаар, TikTok платформын АНУ дахь үйл ажиллагааны талаарх "Эцсийн хэлэлцээр", мөн Хятадаас импортлох газрын ховор металлын экспортод тавих хатуу хяналтыг хойшлуулах асуудал хэлэлцэх асуудлын хүрээнд багтсан байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп арваннэгдүгээр сарээс эхлэн Хятадын импортод 100% татвар ногдуулна гэж сүрдүүлсэн боловч уулзалт хэлэлцээрийн үр дүнд уг тарифыг хэрэгжүүлэхгүй байх магадлалтай гэж С.Бессент мэдэгджээ. Тэрээр мөн Хятад улс АНУ-аас их хэмжээний шар буурцаг импортлохоо үргэлжлүүлнэ гэсэн байна.

 Д.Трамп, Ши Жиньпин нар пүрэв гарагт БНСУ-д уулзана.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна