-Зээлийн гэрээний одоогийн нөхцлийг зөвшөөрснөөс хятадуудтай хэлцэл хийсэн нь илүү дээр байж мэднэ-
Оюутолгойн зээлийн хүүг бууруулах асуудал, "Онтрэ"-гийн лицензийн асуудлаар монголчууд Рио Тинто талтай ирэх даваа гаригаас эхлэн хэлэлцээр хийх гэж байна. Тэгвэл Оюутолгойтой холбоотой гэрээ хэлэлцээр болохоор явдаг ээлжит мэдээлэл гадны сайтуудаар явлаа. Яг хэлэлцээр, яриа хэлцлийн өмнө явдаг тэр л агуулгаараа Рио Тинто Оюу толгойг хятадуудад өгч магадгүй гэсэн мэдээлэл цацагдав.
Гэхдээ энэ удаад "Рио Тинто" Монголын Оюутолгой эсвэл Шинэ Гвинейд байдаг төмрийн хүдрийн Симанду уурхайг өгөөд оронд нь Рио Тинтогийн 11 хүртэлх хувийн хувьцаагаа өгч авалцах хувилбарыг ярьж байгаа ажээ гэсэн утга бүхий мэдээлэл түгээлээ. Энэхүү төмрийн хүдрийн төслийн 75 хувь нь хятадуудын мэдэлд байдаг бөгөөд өмнө нь 2016 онд тэдний арилжааны хэлцэл бүтэлгүйтэж байсан аж.
Мөн бас нэг солилцооны хувилбар байгаа нь титаны бизнес гэнэ. Энэ удаагийн мэдээнд хувьцаа ба солилцоо гэсэн агуулга байгаа ч гол зорилго нь монголчуудад та нар аятайхан байхгүй бол бид өөрсдийн хувь хэмжээгээ хятадуудад өгчихнө шүү, тэгээд та нар мөнхийн дайсан хятадтайгаа үзэлцээрэй гэсэн санаа байгааг олон жил энэ мессэжээр “зодуулж” байгаа бид мэдэхгүй гээд яах билээ. Сүүлийн үед гадны мэдээ болгонд итгэхээ больчихоод байгааг ч хэлэх үү. Монголчууд баялгаа хятадуудтай хуваалцана гэхээс ямар ч ашиггүй гэрээний нөхцөлийг зөвшөөрнө гэж тооцоолж байх шиг байна.
Гэвч бид "Рио Тинто"-гийн нөхцөл байдлыг сайн мэдэж байгаа гэдгийг тооцохгүй байх шиг.
"Рио Тинто"-гийн ирээдүйг шийдэх гол орд нь одоо Оюутолгой болчихоод байгаа. Тэдэнд Оюутолгойгоос салах төлөвлөгөө огцтхон ч байхгүй. Харин ч "Гленкор"-той нэгдэж, тэсэж үлдэх төлөвлөгөө боловсруулаад буй.
Харин Монголын хувьд, яг үнэндээ "Рио Тинто" гэрээний одоогийн нөхцлийг өөрчлөхгүй гэвэл дэлхийн хэмжээний том ордоо өгөөд ашиггүй үлдсэнээс хятадуудад өгөхийг нь зөвшөөрөөд төр зэсгийн түвшинд өндөр түвшний ойлголцолтой байгаа хятатуудтай хэлцэл хийсэн нь илүү дээр ч байж мэднэ.
Ер нь Оюутолгойн асуудлаар монголчууд өөрсдийнхөө нөхцөл байдлыг сайжруулах тухай ярихаар яг ийм агуулгатай мэдээнүүд цацагддаг. Бас яг гэрээнд өөрчлөлт оруулах жил болохоор л Монголын улс төр бужигнадаг гэдгийг хүмүүс анзаараад сошиалд шуугиж байна. Бүр цаашлаад Оюутолгойг хаа, зогсоо гэсэн эсэргүүнүүдийг өөрсдөө гаргаж ирээд утгагүй болгодог арга ч байдаг.
Аргыг нь мэдчихээр нөлөөлөл буурна. Гэрэл цохичихсон ийм аргынхаа оронд олон улсад бизнесийн зарчмаар гэрээ хэлцэлдээ талуудын эрх ашгийг яаж хангадаг тэр зарчмаараа хэлэлцээрээ хийчихбэл хаа хаанаа амар л даа. Бас улстөрчдөд нөлөөлж, өөрсдөдөө ашигтай заалт нөхцөл бий болгохын оронд монголчуудад өгөөж нь ирэх талаас нь хамтраад ажиллавал энэ төслийн наслалтад ч тустай. Сүүлийн өдрүүдэд тагнуулын байгууллагаас Оюутолгойн худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан тушаалтныг баривчилсан мэдээлэл олон нийтийн анхаарлын төвд байна.
Нэг сургуулийнхан, нэг компанийн гэсэн бүлэглэл энэ байгууллагад газар авч, ямар ч хяналт байхгүй зардал байнга өсч монголчуудад ирэх өгөөж багассаар ирсэн асуудалд ч хэлэлцээрт орохоор ирж байгаа Рио Тинтогийн албаны хүмүүс хариулт өгөх ёстой.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.88.186
Африк тивийг хоосолсон луйварчид гэрээгээ цуцалаад хойд үедээ үлдээ тэд ашигтай гэрээ хийх байхдаа
Хариулах202.9.46.216
Германы шилдэг эдийн засагч, эрдэмтэн Ханс Вернер Зин: Оюутолгойн гэрээ бол зууны ч биш, Мянганы шилдэг луйвар. Оюутолгойн гэрээг сайжруулах тогтоолын төсөл УИХ-ын чуулганы хуралдаанаар дэмжигдсэн энэ цаг үед Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлууд урьд урьдынхаас илүүтэй сөхөгдөж байна. Зөвхөн Монгол биш, дэлхий даяараа үүнд анхаарлаа хандуулаад эхэлсэн нь нууц биш. “Оюутолгойн гэрээ бол Монголын ч биш, бүр дэлхийн түүхэнд гарсан, зууны ч биш Мянганы шилдэг луйвар” гэж дэлхийн эдийн засгийн томоохон мэргэжилтэн, Европын шилдэг 10 эрдэмтний нэг Ханс Вернер Зин халаглан ярьж байна” гээд “Тэрбээр монголчуудыг мэдээсэй гэж үнэхээр хүсч байна хэмээн өөрийн санал бодлоо хуваалцлаа” гэжээ. Монгол Улс зээлийн хүү гэж төлөх ёсгүй.Аливаа хөрөнгө оруулалтын гэрээ нь хэрэв хоёр талаас хамтарч байгаа бол өөр өөрийн чадах хэмжээнд хөрөнгөө босгодог нь бичигдээгүй хууль. Монголчуудын талаас Оюутолгой гэгч дэлхийн хэмжээний томоохон ордыг 100 хувь эзэмшигч эзэн улс нь учраас энэ гэрээнд газрын баялгаа гаргаж байгаа юм. Нөгөө талаас оролцож байгаа Рио Тинто бол монголчуудын босгож чадахгүй байгаа тэр жаахан хэмжээний уурхайг ашиглаж эхлэхэд хэрэглэх мөнгийг босгож байгаа юм. Иймд Монгол зайлшгүй гэрээнд давуу эрх буюу 51 хувиас дээш хувь эзэмших ёстой. Гэтэл байгалийн эзэн улс нь 34 хувь эзэмших, нөгөө хэдхэн ам.доллар гаргасан тал нь 66 хувь эзэмших гэрээ болсон нь өөрөө Мянганы шилдэг луйврын эхлэл юм. Ийм гэрээг зөвхөн нэг л замаар хийдэг. Энэ бол тухайн байгалийн баялгийг эзэмшигч улсын шийдвэр гаргаж байгаа хүмүүсийг бүрэн хяналтандаа оруулах буюу их хэмжээний хахууль өгч байгаа хэрэг юм. Эргээд тэр хүмүүсээ өгсөн хээл хахуулиараа барьцаалан улам атгандаа оруулдаг. Монгол Улс зээлийн хүү гэж төлөх ёсгүй. Яагаад гэвэл Монголын талын үүрэг бол байгалийн баялгаа ашиглахыг зөвшөөрсөн явдал. Хөрөнгө оруулах бол нөгөө талын үүрэг юм. Оюутолгойн хувьцааг Рио Тинто 100 хувь эзэмшиж ашгийг нь хүртэж байна. Монголын тал 34 хувийг нь эзэмшдэг шүү дээ гэж та бодож магадгүй. Тэгвэл үгүй юм. Учир нь, Монголын тал өөрийн авах ёстой 34 хувийн ашгийг авдаггүй. Уг нь 2022 оноос авах байсан гэрээг Дубайн гэрээ гэгчээр бүр 2037 он болтол авахгүй болгосон. Гэтэл уг хөрөнгө оруулалтын хамтарсан гэрээ нь 2039 онд дуусах бөгөөд Оюутолгой гэгч асар том уурхай ч ашиглагдаж дуусна. Өөрөөр хэлбэл, монголчууд нэг ч төгрөг хүртэхгүйгээр өөрийн асар том ордыг гадаадын луйварчдад бэлэглэж байгаа гэсэн үг юм. Яагаад Рио Тинто Оюутолгойн 100 хувь эзэмшигч гэж байгааг тайлбарлая. Рио Тинто бол дэлхийн хэмжээний асар том компани. Уг компанид уурхайг ашиглаж эхлэхэд шаардлагатай хоёр гуравхан тэрбум ам.доллар гаргах юу ч биш, тэрийгээ ч гаргасан. Гэхдээ маш увайгүй аргаар буюу өөрөөр хэлбэл, тэд энэ мөнгийг том банкуудаас өндөр хүүтэй зээлж байгаа учраас яаралтай буцаан төлөх шаардлагатай хэмээн монголчуудыг хууран өөрсдийн мөнгөө банкны мөнгө болгон хүүтэйгээр зээлж, түүнийхээ 34 хувийг монголчуудаар төлүүлж байгаа юм. Тэд нар 66 хувьд таарсан зээлийн хүүг өөрсдөө төлдөг гэж та бодож байна уу? Үгүй. Яагаад гэвэл тэр банкнаас зээлсэн гэсэн мөнгө нь банкны мөнгө биш. Тухайн мөнгө гарсан банкинд байршсан Рио Тинтогийн мөнгө юм. Өөрөөр хэлбэл, Рио Тинто Оюутолгойн уурхайгаас гарч байгаа ашгийн 66 хувийг шууд аваад монголчуудад ногдох 34 хувийг банкны зээлийн хүү хэмээн шууд суутган өөрсдөө авдаг. Өөрсдийн мөнгийг банкны хүү хэмээн хуурснаар монголчуудын авах 34 хувийн ашиг тэдний халаасанд ордог гэсэн үг. Ингээд нийлээд 100 хувийн ашгийг тэд бүрэн хүртдэг. Монголчууд мэдсэн байж мэдээгүй юм шиг байгаад би үнэхээр гайхдаг. Монгол бол асар том нутагтай, байгалийн асар их баялагтай улс. Миний бодлоор ердөө гурван сая гаруй хүнтэй Монгол дэлхийн хамгийн баян улсуудын нэг болоход ямар ч асуудал байхгүй. Хоёр том зах зээлийн дунд байршилтай, цөөхөн хүн амтай гээд хурдан хөл дээрээ босох улс шүү дээ. Миний гарал үүсэл болон ДНК ямар нэг хэмжээгээр монгол гэгч энэ үндэстний XIII зууны үеийн цэрэг эрсийн удам гэдгээ мэдсэн үеэс хойш ямар нэг хэмжээгээр Монголыг сонирхсоор ирсэн билээ. Миний хувийн бодол бол монголчууд Оюутолгойг буцааж өөрсдийн талд авах хууль эрх зүйн боломжтой. Аливаа хөрөнгө оруулалтын гэрээг тухайн улс орон нийтийн санал асуулгаар цуцлах эрхтэй байдаг. Уг гэрээнд булхай луйвар, хээл хахууль орсон бол мөн цуцлах бүрэн эрх нь тухайн улсад байдаг. Хэрвээ би Монголын эдийн засгийг барьдаг хүн байсан бол. Оюутолгойн гэрээг цуцлан дахин хэн нэгэнтэй хамтарч цаг алдахгүйгээр олон улсад тендер зарлан шууд зарах хэрэгтэй. Энэ нь газраа зарж байгаа гэсэн үг биш. Зөвхөн тэр ордыг ашиглаж дуусах хүртэл нь тухайн тал эзэмшинэ гэсэн үг. Энэ бол 2039 он болтол нэг ч төгрөг авахгүй ухуулж дуусахаас хэдэн мянга дахин давуу тал юм. Мэдээж зарах үнэ нь дэлхийн зах зээлд доод тал нь 50 тэрбум ам.доллар хүрч зарагдана. Энэ нь, нэг ч төгрөг авахгүй ухуулж дуусах гэрээг 50 тэрбум ам.доллар бэлнээр авах гэрээ болгож байна гэсэн үг. Мэдээж, өөрийн мөнгөөр 100 хувь худалдан авсан компани ашгийг хамгийн өндөр хэмжээнд авахын тулд одоогийн Рио Тинтогийн хийж байгаа шиг шууд түүхийгээр нь хямдхан зарахгүй бүтээгдэхүүнээ бүрэн эцсийн бүтээгдэхүүн болгон гаргах болно. Оюутолгойг зарсан 50 тэрбум ам.доллароор Монголын стратегийн Тавантолгой, Дорнодын нефтийн үйлдвэр гээд 4-5 томоохон ордыг Монгол Улс өөрөө 100 хувь эзэмшиж, хэнээс ч мөнгө гуйлгүйгээр энэ ордуудыг ашиглаж эхлэхэд Монголын жижигхэн эдийн засаг ердөө л 2-3 жилийн дотор нэг хүнд ногдох орлогоороо дэлхийн тэргүүлэгч улс болох бүрэн боломжтой юм. Монгол бол дэлхий дээр үлдсэн цорын ганц нүүдэлчин хэвээрээ байгаа улс. Аялал жуулчлал бол уул уурхайгаас ч өндөр ашиг оруулах болохоор уул уурхайгаас орж ирэх асар их мөнгийг аялал жуулчлалын салбарт оруулж яваандаа энэ салбараа тэргүүлэх салбар болгох хэрэгтэй. Монголчуудыг сэрээсэй, Мянганы аймшигтай том луйврыг зогсоож, эдийн засгаа хурдан босгоосой гэсэндээ өөрийн бодож санаж явдаг зүйлийг хэллээ гэсэн байна.
Хариулах