Ц.Баатарсайхан, Б.Амартүвшин нар “Говь” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийг "луйвардаж" байсан нь илчлэгдлээ

Zuv.mn
5 цаг 54 минутын өмнө

“Говь” ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Д.Гэрэлмаа, түүнээс ажлыг нь хүлээж авсан Ц.Баатарсайхан, гүйцэтгэх захирал Б.Амартүвшин  нар жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг ноцтойгоор хохироож, компанийг луйврын шинж чанартайгаар хувьдаа авах гэж байсан ноцтой баримтыг СЗХ илрүүлжээ.

Тодруулбал, компанийн хувьцааны хяналтын багцыг эзэмшдэг тул шийдвэр гаргах давуу эрхээ ашиглан “Говь” ХХК-ийн хөрөнгийг хувьдаа завшиж, ашиггүй ажиллуулж байгаад ХХК хэлбэрт шилжих гэж байсан нь баримтаар тогтоогдлоо.

Том хувьцаа эзэмшигчид “Энэ жил ногдол ашиг тараахгүй. Компанидаа хөрөнгө оруулалт хийж, илүү өндөр ашигтай ажиллах боломж бүрдүүлнэ” гэж шийдвэр гаргаад жижиг хувьцаа эзэмшигчдэд хувьцаагаа зарах санал тавьдаг муу жишгийг бид 1990-ээд онд туулж өнгөрүүлсэн.

Тэгвэл “Говь” ХК дээр бүр увайгүй аашилжээ.  

СХЗ-ноос тогтоосон баримтад дурдсанаар,

-2019 оны 5 дугаар сард “Говь” ХК-ийн ТУЗ-ийн холбогдох шийдвэрүүдээр “Гоёо” ХХК-ийн хувьцааг “Таван Богд холдингс” ХХК-аас 15.0 сая ам.доллараар худалдан авах,

-2019 оны 7, 8 дугаар сард “Гоёо” ХХК-ийн 101.5 тэрбум төгрөгийн зээлийг “Говь” ХК-д шилжүүлэн авахаар шийдвэрлэсэн.

Дээрх хоёр шийдвэрийн дагуу "Говь" ХК нь 2019-2024 оны хооронд хувьцааны төлбөрт 17.7 сая ам.доллар, зээлийн төлбөрт 106.6 тэрбум төгрөг буюу нийт 161.7 тэрбум төгрөгийн төлбөрийг холбогдох банк, санхүүгийн байгууллагууд болон нэр бүхий компанид төлж барагдуулсан байна.

Дээрх шийдвэрүүдийг гаргахдаа “Гоёо” ХХК-ийн санхүү, үйл ажиллагаа, өр төлбөр, хөрөнгийн талаарх судалгаа тооцоололгүй, эд хөрөнгийн эрхийн буюу хувьцааны зах зээлийн үнийг тогтоолгүй, хөндлөнгийн хөрөнгийн үнэлгээ, ТУЗ-ийн дэргэдэх аудитын хорооны дүгнэлтгүйгээр хувьцааг худалдан авах сонирхлын зөрчилтэй хэлцэл хийсэн ба "Гоёо" ХХК-ийг нэгтгэх шийдвэрийг гаргаагүй боловч охин компанийн зээлийг хариуцах, шилжүүлэн авах эрх зүйн болон бодит үндэслэлгүйгээр өрийг шилжүүлэн авч төлсөн нь хууль зөрчсөн байна.

Хууль зөрчсөн эдгээр үйлдлээс шалтгаалан компанийн өр төлбөр, санхүүжилтийн зардал нэмэгдэн сүүлийн 6 жилийн хугацаанд ашиггүй ажиллаж, ногдол ашиг олгох боломжгүй нөхцөл үүсч жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг зөрчигдсөн гэж СЗХ үзжээ.

Өөрөөр хэлбэл, Ц.Баатарсайхан нар нь олон нийтийн өмчтэй, Монголын нэрийн хуудас болсон “Говь” ХК-ийн мөнгөөр өөрийнхөө компаниудын хооронд үүсгэсэн өр авлыг төлүүлэх, хувьцааг нь худалдаж авахуулах зэргээр үрж байсан байна.

Үүнээс болж Монголын хөрөнгийн бирж дээр 178.2 тэрбум төгрөгийн үнэлгээтэй “Говь” ХХК-ийн өр 2025 оны II улирлын санхүүгийн тайлангаар 388.7 тэрбум төгрөгт хүрчээ.

Тодруулбал, зах зээлийн үнэлгээнээсээ хоёр дахин их өртэй болсон байна.

Өр төлбөрийн хувьд, 2019 оноос хойш ноос, ноолуурын түүхий эд бэлтгэх, тэдгээртэй холбоотой бусад эргэлтийн хөрөнгийн зориулалт бүхий төсөл, хөтөлбөрийн хөнгөлөлтэй нөхцөлөөр нийт 228.3 тэрбум төгрөгийн зээл авснаас 31.8 хувь буюу 72.7 тэрбум төгрөгийг зориулалтын дагуу зарцуулсан бол бусад зээлийн төлбөрийн зарцуулалт тодорхойгүй байжээ.

Ц.Баатарсайхан, түүний хүү “Говь” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайхан нар нь ийнхүү зохион байгууллалттайгаар үйлдвэрийг ашиггүй ажиллуулж, ногдол ашиг тараахгүй явж байгаад өнгөрсөн сарын 8-нд Хувьцаа эзэмгчдийн ээлжит бус хурлыг зарлан ХХК болон шийдвэр гаргаж, улмаар жижиг хувьцаа эзэмшигчдийг хувьцаагаа худалдах тулгалтыг 26-ны өдөр цахим хуудастаа байршуулжээ.

"Говь" ХК бол Монгол Улсаас дэлхийд гарсан цөөхөн ААН-ийн нэг. Тэр ч утгаараа олон нийтийн хяналтад байдаг,  Түүнчлэн, төрөөс үйл ажиллагааг нь дэмжихийн тулд хөрнгөлөлттэй зээлийг байнга өгдөг. Гэтэл тэр мөнгөөр нь хувийнхаа компанийг тордож байсан нь ил боллоо. 

Тиймээс СЗХ “Хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, компанид учруулсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх, компанийн өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх, үйл ажиллагаа, санхүүгийн нөхцөл байдлыг сайжруулсны дараа хувьцааны бодит үнэлгээг хөндлөнгийн үнэлгээний байгууллагаар дахин хийлгүүлэх” зэрэг үүрэг даалгаврыг “Говь” ХК-д хүргүүлсэн байна. 



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.118.140
    1 цагийн өмнө

    Аймшгийн шуналтай пиздунк вэ.Үсрээд л 15 жилийн дараа үхэхгүй юм шиг цуглуулаад байгаа наад бүх юм чинь бүгд хүнийх болно ш дээ.

    Хариулах
  • 202.55.188.33
    1 цагийн өмнө

    Хувьцаа гэдэг чинь угаасаа луйвар. 90 оны хувьчлалаар цэнхэр ягаан тасалбарыг үйлдвэрүүд авч байгаа гэчихээд яг үнийг нь бууруулж эцэстээ наадах чинь бараг хэрэггүй болсон учир 10-20 ₮-өөр надад зарчих гэх зэргээр луйвардаж өөрсдийн нэр дээр болгоод ашиг хүртэж баяжсан.

    Хариулах
  • 66.181.161.91
    3 цагийн өмнө

    Yamar muuhai, chanar muutai humuus ve. Ene muuhai humuus uiliin uree edleesei. Itgej naidaad huvitsaa avsan baij taarnaa daa, ug n... Iluudee harsan munguuruu avav gej

    Хариулах
  • 66.181.161.150
    3 цагийн өмнө

    Алтантариа ХК бас тэгсэн

    Хариулах