Нэгдүгээр тойрог зам төслийн олон улсын нээлттэй тендерийг ирэх сарын 10-нд нээнэ

Х.Есү
5 цаг 22 минутын өмнө

2025-2028 он хүртэл хэрэгжүүлэх мега төслүүдийн нэг болох “Нэгдүгээр тойрог зам” төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендэрийг зарлаад буй. Тодруулбал, тус тендерийг түлхүүр гардуулах нөхцөлтэй, санхүүжилттэй хамтарсан буюу EPC+F (Engineering, Procurement, Construction and Financing) хэлбэрээр зарласан юм. 

Өөрөөр хэлбэл, тендерт шалгарсан гүйцэтгэгч компани нь төслийн зураг төсөл боловсруулах, барилга угсралт, тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэлт болон санхүүжилтийг бүрэн хариуцан хэрэгжүүлэх үүрэгтэйгээр ажиллах юм. Төслийн нээлттэй тендерийг ирэх сарын 10-нд нээнэ.

Нэгдүгээр тойрог замын нийт урт 24.7 км бөгөөд үүнээс далангийн урт 13.679 км, гүүрний урт 9 км байна. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр шууд бусаар нийт 14160 ажлын байр бий болж байнгын 3540 ажлын байр бий болох төдийгүй 3000 яндан буурах урьдчилсан тооцоо гарсан байна. 

Тойрог зам нь нийтийн тээвэр, явган хүний зам болон дугуйн замын сүлжээг уялдуулах, ногоон байгууламж нэмэх, шинэ эдийн засгийн бүс үүсгэх зэрэг боломжийг бүрдүүлдэг ач холбогдолтой.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна