Хотын дарга Х.Нямбаатараас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрбээр, "Нийслэлийн нийтийн тээврийн газраас зөвшөөрсөн тохиолдолд тээврийн цагдаагийн газраас ажлын цагаар аюултай ачааг хотын төв замаар явуулах зөвшөөрөл олгодог.
Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны газраас өдрийн цагаар шатахуун тээвэрлэхийн тулд замын хөдөлгөөний зохицуулалт хийж өгөх тухай хүсэлтийг надад ирүүлсэн. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ШТС-уудын шатахуун түгээлтийн асуудалд доголдол үүсээд байгааг аман байдлаар хэлсэн.
Тиймээс дугаарын хязгаарлалт хийж, хөдөлгөөний эрчмийг 30 хувиар нэмэгдүүлж, шатахууны нөхөн хангалт хийх тухай хэлсэн. Энэ тухайгаа албан бичгээр мэдэгдвэл чиг үүргийнхээ дагуу би хэрэгжүүлэх үүрэгтэй. Харин агентлагийн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй. Засгийн газрын гишүүний өгсөн үүргийг биелүүлэх үүрэгтэй.
-Дугаарын хязгаарлалт хийх санал асуулга явуулсан шүү дээ. Үр дүн нь яаж гарсан бэ?
-Үр дүн бол дэмжигдэхгүй байгаа.
-Хагас коксон түлшийн хүрэлцээ муу байна гэж байсан. Одоо түгээлт нь нэмэгдсэн үү?
-26 агуулахад 11.7 мянган тонн байна. Үйлдвэрлэлийн бүсэд 7300 тонн байна. Нийт нөөц бол 19000 тонн байна.
Нэг ам бүл таван хүнтэй байлаа гэхэд "Сайн" гэдэг картыг тавууланд нь өгчихсөн байна. Тиймээс нэг айлд нэг л карт байлгана. Илүү байвал хүчингүй болгоно. Үүний цаана нэг хулгайн асуудал яригдаад байгаа. Юу вэ гэхээр нийтийн байр ажиллуулдаг хүн 20-30 карт барьчихсан очоод их хэмжээгээр түлш аваад зохиомол хомсдол үүсгээд байна.
Хоёр сая хүнтэй хотын өвөл дулаан алдуулчихгүй, гал тогийг нь тасалчихгүй гээд хичээж байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.187.67
Тэгтэл танай орлогч гээд нэг халзан нөхөр юу гээд хуцаад байлаа. Иргэдээс дугаарын хязгаарлалт хийгээд өгөөч гэж хүсэлт ирээд байна гэж амаараа хэлсэн шүү
Хариулах103.168.34.74
Дөнгөж 2-хон сая уу ичиж үхээч новш оо
Хариулах