Монголын мал 130 саяд хүрсэн үү

Zuv.mn
5 цаг 13 минутын өмнө

ОХУ-ын Буриадын БНУ-ын "Буриадын үнэн" /burunen.ru/ цахим хуудас Монгол Улсын мал сүргийн тоо толгой 130 саяд хүрсэн гэж мэдээлжээ. 

Үндэсний статистикийн хорооны тайланд дурдсанаар, 2024 оны жилийн эцэст Монгол Улс 57.6 сая малтай гэсэн дүн гарсан байсан юм. 

Уншиж үзвэл, өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын 80 жилийн ойд зориулан зохион байгуулсан “НҮБ-ын 7 хоног” аяны хүрээнд “Бэлчээрийн мал аж ахуй ба Монгол Улс” сэдэвт уулзалт дээр албаны эх сурвалж дээрх тоог хэлсэн байв. 

Монголчууд "Амны билгээс ашдын билэг" гэж ярьдаг. Мал сүрэг өсөж, удахгүй 130 сая толгойд хүрэх биз ээ.  




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.223
    3 цагийн өмнө

    Хүн амаа ч зөв тоолж чадахгүй малын тоо толгойгоо ч зөв тоолж чадахгүй яана даа.

    Хариулах