Багш Д.Оролзод: Цай кофеныхоо мөнгөнөөс хасаж багш нарын цалинг нэм

Х.Есү
12 цаг 27 минутын өмнө

Багш нар цалингийн доод хэмжээг 3.5 сая төгрөгт хүргэхийг шаардаж, ажил хаялт зарлаад байгаа билээ. Тэдний ажил хаялт ажлын ес дэх өдрөө үргэлжилж байна. 

Бид багш нарын шаардлага байр суурийг хүргэхээр 31-р сургуулийг зорилоо. 

31-р сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш Д.Оролзод: 

"Бидний цалин хаанаа ч хүрдэггүй. Урд хормойгоороо хойд хормойгоо нөхөөд л амьдарч байна. Төрөөс төрсөн тэрбумтнууд олон байна. Хүүхэд нь гэхэд хэчнээс сая төгрөгийн үнэтэй цүнх бариад явж байгаа билээ. Түүнийг л улс нийгмээрээ л харж байна. Өөрсдийнхөө цай кофены 3 их наяд төгрөгөөс хасаад цалинг маань нэм. Энэ бол зүгээр нэмэхгүй гэсэн л шалтаг байна. 

Ер нь багш нарынхаа цалинг нэмж чадахгүй ийм боловсролын сайдтай байна гэдэг эмгэнэл. Багшийн цалингаар амьдарч чадахгүй юм байна гээд ажлаасаа гарсан хүмүүс зөндөө байгаа. Эрэгтэй багш нар маань ажлынхаа зав зайгаар барилга дээр ажиллаж, таксинд явж байна. Эмэгтэйчүүд нь зуны гурван сар Солонгос руу явж хар бор ажил хийж байна. Үнэндээ ийм байна шүү дээ. 

Дарга эрх мэдэлтнүүд А үсэг заалгасан багштай л байх. Хэрвээ багш байгаагүй бол өнөөдрийн өндөрлөгт хүрч энэ тамгыг бариад суухгүй байсан байх" гэлээ. 




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.55
    10 цагийн өмнө

    Цалингаа нэмүүлж болно хүүхдийн эрх ашиг зөрчигдөөд байнаа багш нараа та нар ажилаа хийхгүй цалин авдаг гэж байхгүй шүү бидний хүүхэд сурах эрхтэй

    Хариулах
  • 202.126.91.45
    11 цагийн өмнө

    Авах цалингаа амьдралдаа зориулах байтал, бусадтай барьцаж амьдарч болохгүй ээ

    Хариулах