ХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү ажилдаа эргэн томилогджээ

Х.Есү
12 цаг 49 минутын өмнө

Хавдар судлалын үндэсний төвийн захирлаар ажиллаж байсан Н.Эрдэнэхүүг 2025 оны тавдугаар сард ажлаас нь чөлөөлж байсан. Тэгвэл түүнийг чөлөөлөх шийдвэр гаргасан Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайханы шийдвэрийг шүүх хүчингүй болгожээ. 

Ингэснээр түүнийг ажилд нь буцаан томилох шийдвэр гаргасан байна. Түүнийг ажлаас чөлөөлөх үед Эрүүл мэндийн яамнаас “Н.Эрдэнэхүү нь төсвийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулаагүй, мөн төрийн байгууллагын төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалтаар томилогдоогүй” гэсэн үндэслэлээр чөлөөлснөө мэдээлж байв. 

Шүүхийн энэхүү шийдвэр нь Н.Эрдэнэхүүг хууль бусаар ажлаас чөлөөлсөн болохыг тогтоожээ. Мөн ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгохоор шүүхийн шийдвэрт тусгасан байна.

May be an image of ticket stub and text



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.88.181
    10 цагийн өмнө

    тийм байлгүй дээ. Амжилт хүсье

    Хариулах