Цалингийн доод хэмжээг 3.5 сая төгрөгт хүргэхийг шаардсан эмч эмнэлгийн ажилчид өчигдрөөс ажил хаялтад шилжиж буйгаа зарласан.
Төв талбайд жагсаал хийж байсан эмч эмнэлгийн ажилчидтай салбарынх нь сайд Ж.Чинбүрэн уулзсан ч тэдний шаардлагыг хүлээж авсангүй гэх байр суурийг илэрхийлсэн юм.
Бид тухайн жагсаалд нэгдэн оролцсон эмч нарын байр суурийг хүргэж байна.
"Ажил хаяад ч болтугай энэ дүлий төрд хэлэх хэрэгтэй. Эд нар ерөөсөө биднийг сонсохгүй байна. Гарч ирж уулзсан сайдынх нь яриаг сонслоо. Амнаас нь 15 хувь гэдгээс илүү тоо гарахгүй байна шүү дээ. 15-20 цалин нэмлээ гэхэд 200 гаран мянган төгрөг л нэмэгдэнэ шүү дээ. Далайд дусал нэмэр гэдэг шиг л зүйл болох байх. Эрүүл мэндийн салбарынхны нөхцөл байдал маш хүнд байгаа шүү дээ. Бид дуустал нь явна" гэлээ.
"Би эрүүл мэндийн салбарт 33 жил ажиллаж байна. 1.350.000 төгрөгийн цалин авдаг. Бидний сүүлийн арга бол ажил хаялт. Хэрвээ цалин нэмэхгүй бол өлсгөлөн зарлахад бэлэн байна.
Салбарын сайдын үгтэй санал нийлэхгүй байна. Бид 50 хувь цалингаа нэм гэж л шаардаж байгаа. Ажил хаялтын байдал бол бидний сүүлийн л шат. Бид өчнөөн хоног суулт хийлээ. Ямар ч үр дүнгүй л байна шүү дээ" гэлээ.
“Урд шөнө жижүүрт хоноод өнөөдөр жагсаалд шууд ирлээ. Дүлий төр эмч эмнэлгийн ажилчдаа хаячихсан тоохгүй байна. Үнэхээр гомдож, муухай санагдаж байна.
Ер нь биднийг ийм нөхцөл байдалтай амьдруулж байгаа, ийм үнэлэмжтэй болгосон хүмүүс бол үе үеийн Засгийн газар, Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн сайд нар шүү дээ.
Өвлийн хүйтэнд хүйтэн цемент дээр суугаад жагсаж байхад тоохгүй байна. Бидний ажлыг үнэлтэл нь бид тэмцлээ зогсоохгүй" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.229.123.212
МОНГОЛЧУУД хүндхэн байна. Эрүүл салбарын эмч нар гайгүй. Хувийн эмнэлэгт давхар ажиллаж болно. Сувилагч, дунд албан тушаалтанууд хүнд байгаа. ТЭТГЭВЭРИЙНХЭН бүр хүнд байгаа.
Хариулах