2025 оны аравдугаар сарын 28-ны өдрийн 10 цагийн байдлаар өглөөний цэнэглэлт дууссаны дараа өдрөөс эхлэн Улаанбаатар хотын бүх шатахуун түгээх станцад (ШТС) АИ-92 автобензинийг ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгож эхэлнэ.
Шатахуун түгээх асуудалтай холбогдуулан Аж үйлдвэр эрдэс баялгийн яамнаас мэдээлэл гаргажээ.
2025 оны 10 дугаар сарын 28-ны өглөөний байдлаар Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт 55 вагон АИ-92 автобензин байршиж байна.
Улаанбаатар хотод:
-Хот дотор – 5 вагон
-Толгойт өртөөнд буулгахаар ирсэн – 19 вагон
-Аршаант өртөөнд – 6 вагон
Нийтдээ 30 вагон буюу 3,000 тонн АИ-92 бензин Улаанбаатар хотын хэрэгцээнд хүргэгдэхээр байна.
Орон нутагт:
Дархан хотод – 5 вагон
Сүхбаатар өртөөнөөс хөдөлсөн – 20 вагон, үүнээс
Эрдэнэт хот руу – 10 вагон
Сайншанд хот руу – 5 вагон
Мөн өнөөдөр 16:00 цагт ОХУ-ын Наушкийн өртөөнөөс 36 вагон АИ-92 автобензин, 29 вагон дизель түлш буюу нийт 65 вагон шатахуун хөдөлж, шөнөдөө Сүхбаатар боомтоор орж ирэхээр байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна