Зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орно

Х.Есү
13 цаг 15 минутын өмнө

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Хөвсгөлийн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -3...+2 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +9...+14 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр +4...+9 градус, бусад нутгаар 0...+5 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +1...+3 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 0...+2 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 0 градус орчим байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна