Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал 2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулагдана.
Энэхүү бага хурлын бэлтгэл ажлын хүрээнд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны Ажлын алба, Конрад-Аденауэр-Сантай хамтран “Үндэсний хэмжээнд сэтгүүлчдийг байгаль орчны чиглэлээр мэргэшүүлэх сургалт”-ыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

Энэ удаагийн сургалтад үндэсний хэмжээнд байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр мэргэшиж ажилладаг сэтгүүлчдийн нэгдэл болох “Ногоон пресс” сэтгүүлчдийн клубын гишүүд оролцож байгаа нь тус сургалтын онцлог юм.

Сургалтыг Үндэсний хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Д.Батмөнх нээж, COP17 бага хурлын бэлтгэл ажлын явц болон цаашдын төлөвлөгөөний талаар танилцуулан, сэтгүүлчдийн сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулт өглөө.
Хоёр өдрийн турш үргэлжлэх тус сургалтын хүрээнд оролцогчид уур амьсгал, цөлжилт, газрын доройтлын талаарх мэдлэгээ дээшлүүлж, олон улсын чиг хандлагад нийцсэн мэдээлэл түгээх арга зүйд суралцах юм.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна