Эмгэнэл: Сэмжидийн Батжаргал

С.Гандэлгэр
13 цаг 43 минутын өмнө

СЭМЖИДИЙН БАТЖАРГАЛ

(1982-2025 он)

Увс аймгийн Засаг дарга, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Сэмжидийн Батжаргал нь 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр зуурдаар таалал төгсөж, Увс нутгийнхан бид бүхэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. Тэрээр 1982 онд Бөхмөрөн суманд Сэмжидийн ууган хүү болон мэндэлж, 1989-1998 онд Ерөнхий боловсролын дунд сургууль, 1998-2002 онд Тэнгэр дээд сургууль, 2013 онд Хүмүүнлэгийн ухааны их сургууль, 2015-2017 онд Удирдлагын академи, 2020 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулиудыг тус тус дүүргэсэн шилдэг санхүүч, мэргэшсэн нягтлан бодогч, улс төрч байсан билээ. 

С. Батжаргал нь ажил амьдралын гараагаа 2002оноос Увс аймгийн МАН-ын хорооны улс төрийн ажилтан, нягтлан бодогчоор эхэлж, 2006-2007 онд аймгийн Нэгдсэн эмнэлэгт ерөнхий нягтлан бодогч,2007-2015 онд Төрийн аудитын газарт аудитор, ахлах аудитор, аудитын менежер, 2016-2020 онд Увс аймгийн ЗДТГ-ын дарга, 2020-2024 онд ИТХ-ын төлөөлөгч, 2022 оноос Увс аймгийн МАН-ын хорооны дарга, 2024 оноос Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгч, аймгийн Засаг даргаар үр бүтээлтэй идэвх санаачилгатай ажиллаж байсан юм. С.Батжаргал нь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байх цаг үеэс хойш өнөөг хүртэл Уул усны диваажин Увс нутгийнхаа хөгжил дэвшил, ард түмнийхээ сайн сайхны төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж Дэлхий, Монгол улсынхаа өнцөг булан бүрд ажиллаж амьдарч буй Увс нутгийнхан, Улаанбаатар хот дахь Увс аймгийн Нутгийн зөвлөлтэй байнгын ажил хэргийн холбоотой хамтран ажиллаж байсан бид бүхний дотнын анд нөхөр, нутаг сэтгэлтэй удирдагч байсан юм.

Эрхэм таны Увс нутгийнхаа хөгжил дэвшил, хүн ардынхаа сайн сайхны төлөө сэтгэлээ чилээж зүтгэлээ зориулж явсан хүнлэг энэрэнгүй, зарчимч хичээнгүй зан чанар бид бүхний зүрх сэтгэлд үүрд мөнхрөн үлдэх болно.

Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

                    Алтан нутгийнхаа хэвлийд амгалан тайван нойрсоорой.

 

  Улаанбаатар хот дахь Увс аймгийн Нутгийн зөвлөл

      

                         Увс нутгийнхан

 

                           2025.10.28



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.162.67
    6 цагийн өмнө

    Хайран залуу хүн яасан юм бол харамсалтай юмбэ.

    Хариулах