ӨРГӨДӨЛ: Хүүхдийн тэтгэмжийг бодитой дүнгээр тогтоохыг 1852 иргэн дэмжжээ

Zuv.mn
9 цаг 31 минутын өмнө

D.parliament.mn өргөдөл гомдлын цахим системд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн иргэн Н.Отгонбилэгээс “Хүүхдийн тэтгэмжийг бодитой дүнгээр тогтоох” өргөдөл гаргажээ.  

“Хүүхдийн тэтгэмж тогтоолгоход оршин суугаа харьяаллаасаа хамаарч амьжиргааны 50%-тай тэнцэх дүнгээр батладаг билээ. Тухайн амжиргааны дүн нь бодитой дүнд нийцэхгүй байгаа тул энэ хэсгийн хуулийг шинэчилж өгөхийг хүсэж байна” гэсэн тайлбар бүхий уг өргөдөлдөө иргэн Н.Отгонбилэг “Миний бие хүүхдийн тэтгэмж сард 240,000 төгрөг /Сүхбаатар дүүргийн бүс/ тогтоолгуулсан. Гэвч тухайн дүн нь амьдрал дээр сарын хүүхдийн хэрэгцээнд хүрэлцэхгүй байна. Бүс бүсээр тогтоосон амжиргааны дүн үнэхээр бодитой байгаа юу? Хэдэн онд хамгийн сүүлд шинэчлэгдсэн бэ? Хүүхэд бүрийн хэрэгцээнд сарын 240,000 төгрөг хангалттай хүрэлцэж байгаа юу? Хүүхэд рүү чиглэсэн, хүүхдийг хамгаалсан хууль мөн үү? Энэ хуулийг өөрчилж шинэчлэх шаардлагатай байна. Хүүхэд рүү бүрэн чиглээгүй, зөвхөн нэг талд нь давуу байдал үүсгэж байна” хэмээн үндэслэлээ бичсэн байна.

Өнгөрсөн сарын 18-нд гаргасан тус өргөдлийг өнөөдрийн байдлаар 1852 иргэн дэмжжээ.

Саналд авах хугацаа дуусахад 10 өдөр, 22 цаг үлдсэн байна. УИХ-аар хэлэлцүүлэхэд 100,000 иргэний санал хэрэгтэй. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.180.170
    4 цагийн өмнө

    hvvhdiin 100 k nemeh heregtei haanaach hvrehgvi ymaa

    Хариулах