АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цөмийн зэвсгийн туршилтыг нэн даруй эхлүүлэх тушаалыг Дайны яамандаа /Өмнө нь Батлан хамгаалах яам нэртэй байсан/ өгчээ.
Түүний хэлснээр, цөмийн зэвсэглэлийн хувьд АНУ одоогоор хамгийн өргөн сонголттой хэвээр байгаа. Гэхдээ БНХАУ таван жилийн дотор гүйцэх магадлалтай энэ давуу талыг нь гүйцэх магадлалтай аж.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэ сарын 22-нд НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн байнгын гишүүн орнуудын хуралд оролцох үедээ Хэрвээ АНУ яг адилхан дагаж мөрдөнө гэвэл ирэх хоёрдугаар сарын 5-наас Стратегийн зэвсэглэлийг хорогдуулах гэрээнд нэгдэж, нэг жил сахин биелүүлэхэд бэлэн байна гэж мэдэгдсэн.
Д.Трамп үүнийг “Сайхан санаа” гэсэн ч цөмийн зэвсгийн туршилтыг ийнхүү яаралтай эхлүүлж байна. В.Путины санаачилгын тухайд, ОХУ-ын тал энэ асуудлаар Вашингтоны албан ёсны хариуг хүлээж байгаа аж.
Хэвлэлүүдэд бичиж байгаагаар, АНУ ийнхүү цөмийн зэвсгийн туршилтаа яаралтай эхлүүлсэн нь ОХУ саяхан “Буревестник” далавчит пуужин туршсантай холбоотой байж магадгүй аж.
ОХУ-ын ЗХЖШ-ын дарга Валерий Герасимов энэ сарын 25-ны өдөр “Буревестник” далавчит пуужингийн туршилт амжилттай болсон талаар илтгэсэн. Илтгэлдээ, цөмийн хошуу суулгах боломжтой тус пуужин 15 цагийн хугацаанд 14,000 км нисэн байндаа туссан бөгөөд 14,000 км дээд хязгаар биш болохыг В.Герасимов В.Путинд онцолж хэлсэн гэж мэдээлэгдсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна