Д.Трамп Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүндээ 12-оос 10 оноо өгчээ

Zuv.mn
9 цаг 1 минутын өмнө

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин нар өнөөдөр БНСУ-д уулзлаа.

Тэрбээр Вашингтон руу буцаж нисэхийнхээ өмнө хийсэн мэдэгдэлдээ “АНУ болон Хятад улсууд худалдааны маргаанаа намжаана” гэснийг нь олон улсын хэвлэлүүд уулзалтын гол үр дүн гэж мэдээлж байна.

Д.Трамп Ши Жиньпинтэй хийсэн уулзалтынхаа үр дүнд 12-оос 10 оноо өгсөн бөгөөд “Хөндсөн бүх сэдвүүд бүгд маш чухал асуудлууд байсан” гэжээ.

Тэрбээр Ши Жиньпинтэй уулзахынхаа өмнө 30 гаруй жил завсарлаад байсан цөмийн зэвсгийн туршилтаа эхлүүлэх тушаалыг Дайны ямандаа өгсөн талаар бид мэдээлсэн.

Тэгвэл тэрбээр уулзалтын дараа хийсэн мэдэгдэлдээ цөмийн зэвсгийн туршилт эхлүүлэхээр болсон нь уулзалттай ямар ч хамаагүй гэжээ. Мөн Ши Жиньпинийг "Хүчирхэг улсын агуу удирдагч" гэж нэрлэсэн байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна