Киргизстан улсын Засгийн газар өчигдрийн хурлаараа өнгөрсөн долдугаар сарын 21-ний өдөр байгуулсан “Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай” Монгол, Киргизстан улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэлэлцээд дэмжжээ.
1968 онд батлагдсан Замын хөдөлгөөний тухай Венийн Конвенцид Монгол Улс 1997 онд нэгдэн орсон байдаг. Ингэснээр, жолоодох эрхийн үнэмлэхээ харилцан хүлээн зөвшөөрөх боломжтой болсон бөгөөд энэ удаад Киргизстантай хэлэлцээр байгуулснаар Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй иргэд Киргизстанд автомашин жолоодох боломж бүрдэж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад олгосон жолоодох эрхийн үнэмлэх Чех, Люксембург, Бельги зэрэг улсад хүчин төгөлдөр үйлчилж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна