Хот, хөдөөгийн 14 эмнэлэгийн эмч ажилчид ажил хаялт зарлажээ

Х.Есү
10 цаг 54 минутын өмнө

Эмч, ажилтнуудын зүгээс үндсэн цалинг 3.5 сая төгрөгт хүргэхийг шаардсан боловч Засгийн газар боломжгүй гэдэг хариу өгсөн хэвээр байна.

Ийнхүү 14 эмнэлэг ажил хаялт зарлахаар болжээ. 

-Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв

-Сонгинохайрхан дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвүүд

-Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв

-Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэн

-Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв

-Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэг

-Ховд аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төв

-Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэг

-Завхан аймгийн нэгдсэн эмнэлэг

-Багануур дүүргийн эрүүл мэндийн төв

-Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэг

-Зоонозын өвчин судлалын үндэсний төв

-Дархан-уул аймгийн шарын гол, хонгор, орхон сумдын эрүүл мэндийн төв

-Хөвсгөл аймгийн зоонозын төв зэрэг эмнэлгүүд бүх ажилчдын хурлаа хийж, ажил хаялтад нэгдэхээ илэрхийлжээ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна