Г.Лувсанжамц: 16 яамыг 10 болгон цөөлж, эмч багш нарынхаа цалинг нэмэх боломж байна

Т.Отгонсувд
2025/10/31

Монгол Улсын 2026 оны төсвийг хэлэлцэж байгаа энэ үед эмч, багш нар цалингаа нэмүүлэхээ илэрхийлэн, ажил хаялт зарлаад буй. 

Уг асуудлаар УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцаас тодрууллаа. 

Тэрбээр "Боловсролын сайд П.Наранбаяр ирэх жил гурван үе шатлалтайгаар багш нарын цалинг нэмэхийн тулд 780 тэрбум төгрөг шаардлагатай гэж байна. Яг одоо өргөн барьсан байгаа төсөв дээр 780 тэрбум төгрөгийг олох ёстой.  Яаж олох вэ гэдэг дээр би нэг тооцоолол хийж үзсэн юм. 

Манай улс 16 яам, 20 сайдтай байгаа. Үүнийгээ 10 яам хүртэл цөөлөх боломж байна гэж харж байна. 

Зам тээвэр, хөгжлийн яам, Хот байгуулалтын яам хоёрыг дэд бүтцийн яам болгон нэгтгэж болно. Соёл, спорт, аялал жуулчлалын яамыг Боловсролын яамтай нэгтгэх гэх мэт. 

Багш, эмч нартай хэлэлцээрээ хийж чадахгүй байна. Хэлэлцээр гэдэг чинь ямар гарц гаргалгаа байгаа юм, яаж шийдвэрлэх үү гэдгээ ярилцах ёстой болохоос хэрүүлээ эхэлж хийхгүй. Төрийн ажлыг ингэж хийж болохгүй. Хоёр тал руугаа хараад муйхарлаад байж болохгүй. 

2026 оныг "Боловсролыг дэмжих жил" болгон зарласан. Үүнийхээ хүрээнд боловсролын салбарын цалинг нэмэх, боловсролын чанарыг сайжруулах, орон сууцны асуудлыг цогцоор нь шийдээд явах нь төрт улсын үүрэг гэж бодож байна" гэв. 




Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.143
    2025/11/01

    Яг зөв, ямар ч хэрэггүй, цүнх баригч нарыг тэжээдэг газар болсон тул цөөлөх нь зүйд нийцнэ

    Хариулах
  • 183.177.99.226
    2025/11/01

    Урлаг Соёлын яам Ундармаа сайдтай нь нэн даруй татан буулгаа татвар төлөгч та бидний 16 их наяд төгрөгийг зөвхөн ганц Урлаг Соёлын яаны жилийн төсөв гэнээ бүхэл бүтэн улсын төсөвийн тал хувь яаж гарын салаагаар урсгаж байнаа

    Хариулах
  • 66.181.185.208
    2025/10/31

    Яамдыг цөөлөх нь зөв шүү Жишээ нь, хуучин Монголд ИНЕГ гээд ганцхан агентлаг иргэний нисэхийн асуудлыг шийдээд болоод байдаг байсан, гэтэл одоо хажууд нь дахиад нэг агентлаг байгуулагдаж баахан цүнх баригч нар ирсэн, юу болж байнаа

    Хариулах
  • 66.181.161.254
    2025/10/31

    Daragiin ajilgui humus ihsehnde,

    Хариулах
  • 202.9.47.10
    2025/10/31

    Монголоор дүүрэг бакалааны толгой дэндлээ .хямгад цөөл...Э/З-гаа сэргээ

    Хариулах
  • 122.201.28.169
    2025/10/31

    Чи ТӨХК-ийг яагаад орхиод байна аа, ямар зөрчил сонирхол байна.

    Хариулах
    • 183.177.99.226
      2025/11/01

      ТӨК нэртэй Төрийн өмчин дээр сандаалаад сууцан язгууртай их наядтангууд Монголын төрийн дээр хүндэрч бааж байна шүү дээ араггүй ш дээ их наядтангууд язгууртанууд юм чинь

  • 192.82.64.153
    2025/10/31

    дэмжиж байна олон яамтай байгаад хөгжсөнгүй

    Хариулах