П.Наранбаяр: Багш нарын цалинг 30 хувь нэмэхээр боллоо

Т.Отгонсувд
12 цаг 55 минутын өмнө

Монгол Улсын 2026 оны төсвийг хэлэлцэж байгаа энэ үед багш нар цалингаа нэмүүлэхээ илэрхийлэн, ажил хаялт зарлаад буй.

Өнөөдөр МБШУ-ы үйлдвэрчний эвлэл Боловсролын яамтай хэлэлцээрийн уулзалт хийсэн. Энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяраас тодрууллаа. 

Тэрбээр "Боловсролын салбарын тоног төхөөрөмжийн төсвийг хасаагүй, хэвээр үлдээлээ. Маш олон сургууль , цэцэрлэг баригдаж байгаа. Тоног төхөөрөмжгүй хоосон сургууль байж болохгүй. 

Багш нарын цалинг нэмэхээр ажиллаж байна. 30 хувиар нэмэгдүүлэхээр болсон. Илүү нэмэх тал дээр судалж байна. Үндсэн цалин амьдралын баталгаа болох ёстой. Тиймээс цалингийн бүтэц дээр бас өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. УИХ-ын гишүүд, Засгийн газар бүгд багш нартайгаа адил цалинг нэмэх ёстой гэдэг байр суурь дээр байгаа. Гэхдээ бид хөнжлийнхөө хэрээр гэдэг шиг төсвийнхөө боломжинд л тааруулж цалинг нэмнэ. Улсын төсөв хүнд байна. 

Мөн Үйлдвэрчний эвлэлийн тэргүүн З.Цогтгэрэл ярилцсан хэлэлцсэн зүйлсээ хамт олондоо очиж ойлгуулмаар байна. Удирдлага шиг ажиллаач гэж хүсмээр байна. Өчигдөр Ерөнхий сайдтай уулзаад шийдэлд хүрсэн ч өнөөдөр байр суурь нь өөрчлөгдчихсөн байна. 

Багш нар маань хариуцлагатай байж, ойлгоцохыг уриалж байна. Ирэх долоо хоногт хичээл сургуулийг оруулах ёстой. Үүнээс илүү улс орны асуудлыг царцааж болохгүй. Хүүхдүүдийн хичээлийн хоцрогдол, аюулгүй байдал гээд маш олон үр дагаврууд байгаа шүү" гэв.







Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна