АРХАНГАЙ: Багш нарын ажил хаялттай уялдуулж 0-5 насны хүүхэдтэй эцэг эхийн нэгийг цахимаар ажиллуулна

Х.Есү
12 цаг 42 минутын өмнө

Архангай аймгийн Засаг дарга өнөөдөр агентлаг, байгууллага, сумдын удирдлагуудыг хамруулан шуурхай зөвлөгөөний өргөтгөсөн хурлыг хийлээ.

Тус хурлаар 2025 оны 09 дүгээр сарын үүрэг даалгаврын хэрэгжилт мөн Төрийн байгууллага, албан тушаалтанд иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдол, Засгийн газрын 1111 төв болон аймгийн ЗДТГ-ын 70331111 утсанд ирсэн өргөдөл гомдлын мэдээ, шийдвэрлэлтийн талаар ТЗУХ-ийн дарга Ш.Гомбодорж, Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар аймгийн Засаг даргын орлогч Ч.Батнайрамдал, Эрүүл мэндийн салбарын мэдээллийг ЭМГ-ын ЭТҮХ-ийн дарга Ө.Мөнхшүр, Цагдаагийн газрын мэдээллийг ЦГ-ын дарга Д.Чимэддагва, 2025 оны төсвийн талаарх мэдээллийг СТСХ-ийн дарга Ц.Батцэцэг, Статистикийн мэдээллийг Статистикийн хэлтсийн дарга Б.Адъяа нар танилцууллаа. 

May be an image of dais and text

Хурлын төгсгөлд аймгийн Засаг даргын зүгээс цаг үеийн мэдээлэл өгч, хэлтэс, агентлаг, байгууллага, сумдын удирдлагуудад:

- Багш нарын ажил хаялт зохион байгуулах хугацаанд хүүхэд хамгааллын ажлыг эрчимжүүлж, шаардлагатай тохиолдолд 0-5 насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн аль нэгийг цахимаар ажиллуулах,
-2026 оныг Боловсролыг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан сум бүр 2026 онд боловсролын салбарт тодорхой үр дүнтэй хөрөнгө оруулалтын болон бусад үйл ажиллагааг зохион байгуулах төлөвлөгөө гаргах гэх мэт үүрэг даалгаврууд өглөө.

May be an image of studying



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна