Д.Трамп: Украинд “Tomahawk” өгөхгүй

Zuv.mn
12 цаг 13 минутын өмнө

АНУ Украинд “Tomahawk” далавчит пуужин өгөх асуудал яригдаж, В.Зелинськийн мөрөөдөл болоод байсан билээ. Гэвч АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп энэ асуудлаар өмнө нь илэрхийлж байсан байр сууриа өөрчилжээ.

Украинд далавчит пуужин өгөх талаар юу бодож байгаа талаарх сэтгүүлчийн асуултад тэрбээр “Өгөхгүй. Яг үнэн хэрэгтээ үгүй” гэж хариулсан байна. Тэрбээр цааш нь “Би байр сууриа өөрчилж магадгүй. Гэхдээ яг одоогоор бол өгөхөөгүй байна” гэжээ.

Д.Трампыг ингэж хэлэхээс өмнө Пентагон уг асуудлыг хэлэлцэн дэмжээд байв. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна