Найман аймагт өвөлжилт хүндрэх төлөвтэй байна

Zuv.mn
10 цаг 48 минутын өмнө

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс арваннэгдүгээр сарын зудын урьдчилсан төлөвийг танилцуулав.

Төлөвт, мал өвөлжилт нийт нутгийн хоёр хувьд нэн их, 16 хувьд их, 36 хувьд дунд, 29 хувьд бага, 17 хувьд хүндрэлгүй байхаар байна. Тухайлбал, Баян-Өлгий, Увс, Ховдын ихэнх, Хөвсгөл, Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Төвийн зарим нутгаар зудын хүндрэл, эрсдэл үүсэх магадлалтай гэсэн мэдээлэл танилцуулагджээ. 

Тиймээс мал өвөлжилт хүндэрч болзошгүй бүс нутгуудад анхаарч цаг уурын байгууллагаас гаргадаг цаг агаарын урьдчилсан мэдээг авч, бэлтгэлтэй байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна