Израиль улс Батлан хамгаалах яамны Хууль зүйн хэлтсийг даргалж байсан хошууч генерал Ийфат Томер- Йерушалмиг байгууллагын нууц бичлэг алдсан хэргээр баривчилжээ. Ийфат Томер- Йерушалми өнгөрсөн долоо хоногт албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцорч, нууц бичлэг алдагдсан нь өөрийнх нь хариуцлагагүй үйлдлээс болсныг бүрэн хүлээн зөвшөөрөөд байв.
Түүний яриад байгаа бичлэг нь Израилийн өмнөд хэсэгт орших Сде Тейман цэргийн баазын алба хаагчдынх бөгөөд тэдгээр цэргүүд нь палестин хоригудлуудыг зодож, улмаар хутгалж байгаа нь гардаг аж. Энэхүү бичлэг 2024 оны наймдугаар сард хэвлэл мэдээллийн байгуулагаар цацагдаж байжээ.
Энэ хэрэгт буруутгагдсан таван цэргийг шүүх ажиллагаа болж байгаатай холбоотойгоор ач холбогдол нь өндөрсөж, ийнхүү баривчилгаа болж байгаа аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна